Өнөөдрийн байдлаар 5 төрлийн компьютер байна:
1. Microcontroller: ахуйн цахилгаан бараа, автомашин зэрэгт сууриллагддаг. Тухайлбал шарагч зуухны тохируулгын өгөгдлийг хэрхэн хадгалах гэх мэт.
2. Microcomputer: Ширээн дээр багтахуйц буюу жижг хэмжээний компьютерийг хэлнэ. PC (Personnal Computer) болон Workstation гэсэн хоёр янз байж болно.
2. 1. Персонал компьютер : Микропроцессор дээр суурилагдсан хувь хїн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.
Персонал компьютерийг дотор нь дараах байдлаар хуваадаг.
- Desktop
- Laptop/notebook буюу зєєврийн компьютер
- PDA буюу жижиг хэмжээний Palm компьютер
a. Desktop компьютер
Энэ персонал компьютерийг ширээн дээр байрлуулах зориулалтаар гаргадаг учраас ширээний компьютер гэж нэрлэдэг.
b. Laptop /notebook/portable компьютер
Laptop буюу зєєврийн компьютерийг їйлдвэрлэгчид нь Notebook гэж нэрлэдэг бєгєєд тэжээлд залгахаас гадна батерейгаар ажиллах боломжтой овор хэмжээ багатай тул нэг газраас нєгєє рїї зєєж авч явахад тохиромжтой. Зєєврийн компьютерийн дэлгэцийг ихэвчлэн thin-screen technology буюу нимгэн дэлгэцийн технологиор хийсэн байдаг. Нимгэн дэлгэцийн трансистор буюу (Thin Film Transistor) эсвэл актив матрицан дэлгэц нь гарч байгаа дїрсийг илїї тод їзїїлэхээс гадна аль ч талаас нь харахад уг дүрсэнд
өөрчлөлт ордоггүй.

    Laptop: Хавтгай дэлгэц бүхий зөөврийн компьютер. Лаптоп компьютер нь notebook & subnotebook гэсэн 2 төрлийнх байна.
Notebook: яльгүй зузаан зөөврийн компьютер. Эдгээр нь авч явах зориулалтаар цүнхэнд багтах бөгөөд энгийн Desktop компьютерүүд шиг хүчин чадалтай байдаг.
Subnotebook: 1.8-4 фунтын жинтэй, жинг хэмнэх үүднээс хатуу диск нь голдуу салангид байрладаг.
c. Palm компьютер
Palm нь сїїлийн їед єргєн хэрэглэгдэж байгаа Personal Digital Assistant (PDA) буюу жижиг хэмжээний тоон системийн тєхєєрємж юм. Гартаа бариад авч явж болохуйц уг жижиг тєхєєрємжийг Palmtop компьютер ч гэж нэрлэдэг. 1996 онд анх удаа Palm Computing компани энэ тєхєєрємжийг имэйл илгээх, тэмдэглэл бичих, тоглоом тоглоход зориулж Palm Pilot гэсэн нэртэйгээр гаргажээ. Palm дээр зєвхєн єгєгдлийг боловсруулж, хадгалаад зогсохгїй мєн desktop эсвэл laptop компьютерээс файл татаж авч єєр дээрээ боловсруулаад дараа нь эргээд компьютер лїї хуулах боломжтой.
2.2.Workstation
    Персонал компьютерийг бодоход илїї хїчин чадалтай мєн дэлгэцийн чанар нь илїї сайн байдаг. Workstation нь ердийн персонал компьютертэй харьцуулахад хурд, хїчин чадлын хувьд илїї байдаг. Хувь хїний хэрэгцээнд гэхээсээ илїї бизнесийн чиглэл, мэргэжлийн тївшинд илїї ашиглагддаг. Их хэмжээний санах ой, хурд ихтэй процессор, єндєр хурдын график адаптер бїхий workstation шаардагддаг ямар ч байгууллага хувь хїн хэрэглэж болно. Жишээ нь компьютер графикын дизайнер, барилгын зургын архитектор г.м.
IBM, DEC, Hewlett-Packard болон Sun Microsystems компаниуд Workstation їйлдвэрлэн гаргадаг.
3. Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пїїсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пїїс їйлдвэрлэдэг байсан бєгєєд нисэх буудал, банк, санхїїгийн томоохон пїїсїїд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Їїнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй єрєєнд байрлуулах бєгєєд ердийн персонал компьютерээс 50000 дахин илїї хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.
Сервер
   Сервер гэдэг ойлголтын тухайд компьютерийн овор хэмжээ яригдахгүй. Сервер буюу сүлжээний сервер гэдэг нь сүлжээнд холбогдсон олон компьютерүүдийн (клиент компьютерүүд) хувьд өгөгдлийн бааз, программуудыг хадгалдаг төв компьютер (заримдаа толгой компьютер ч гэж нэрлэдэг ) юм.
Компьютерийн їндсэн ойлголт
Электроник болон электромеханик хэсгїїдээс бїрдсэн тєхєєрємжийг компьютер гэнэ.
Энэ тєхєєрємжийг дангаар нь ашиглах боломжгїй бєгєєд дараах зїйлїїд нэгдэж, компьютерийн системийг бїрэлдїїлдэг. Ингэснээр бид єєрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
Тоон систем дээр суурилсан компьютер
   Компьютер нь нэлээд төвөгтэй төхөөрөмж шиг санагдавч үндсэн зарчим нь маш энгийн байдаг. Анх компьютерийг нээхэд электрон гүйдлүүдийг олж харна. Энэхүү гүйдэл нь зөвхөн асах, эсвэл унтрах гэсэн хрёр утгыг агуулна. Учир нь компьютер 0,1 гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэгддэг. Энэ нь binaries гэсэн латин үгнээс гаралтай. Ийнхүү тоон буюу дижитал сигнал нь мэдээллийг хоёртын тооллын систем дээр дүрсэлдэг байна. Дижиталын ойролцоо утгатай үг нь computer-based юм. Энд хэрэглэгдэж буюу 0 буюу 1-ийг бит(bit) гэнэ. Олон тооны битүүдийн хослолоор тоо, үсэг, тэмдэгтүүд бүрдэнэ. Жишээ нь: H үсэг- 01001000(off-on-off-off…) 8bit=1Byte
Хоёртын тоон сиситем нь компьютерийг боловсруулалт хийх, өгөгдөл хадгалах, нэг нэгэнтэй холбогдох бүх процесст өгөгдлийг дүрслэх арга болдог.
   Аналог систем дээр суурилсан амьдрал
Нарны тусгал, шувууны нислэг, дуучны хоолой гэх мэт зүйлийг хоёртын тололлор буюу зөвхөн хар шагаанаар дүрслэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл хугацаа болон замын туршид өөрчлөгдөн хувьсч байдаг аналог систем дээр тулгуурладаг. Дуу, гэрэл, даралт, темпераур шэрэг байж болно. Нам болон өндөр түвшин мөн дунд түвшин бшгд аналог ёиётесийн хувьд дүрслэгдэнэ. Тухайлбал ердийн цагны хувьд цаг, минут, секундыг харуулж байгаа нь аналог шиг, зөвхөн хэдэн цаг минут болж байгааг тоогоор үзүүлж буй нь тоон системийн нэг жишээ болно.
Бодит зүйлсийг тоон хэлбэрт хувиргах нь
Дуучныг дуулж байхад нь энгийн туузан хальсан дээр бичлэг хийж байна гэж төсөөлье. Аналог процесс нь дууг шууд тэр хэлбэрээр нь хуулна. Энэ үед дотны болон гадны нөлөө болох сарнил, замхрал, унтрал, шуугиан зэргийг агуулна.
   Харин тоон бичлэгийн процесс бол нэлээд ялгаатай. Жишээ нь: хөгжмийн CD’д хөгжмийг хуулах процесс аналогтай адилгүй. Тоон процессийн үед дууны тодорхой төлөөллийг сонгон авч виртуалаар түүнийгээ хуулдаг бөгөөд энд ямар нэгэн дотоод болон гадаад нөлөө ордоггүй. Компьютер дээр суурилсан төхөөрөмж нь секундэд дунджаар 44100 удаа тогомол интервалд дууг төлөөлөл болгон авдаг. Энэхүү тоо нь сонсголын эрхтэн ердийн дуу мэтээр хүлээн авахад хангалттай тоо юм. Үүн шиг материалын өнгийг гэрэл, өнгө (brightness, color) –ийн тусламжтай бодит өнгөний хэмжээнд дүрсэлдэг байна.
   HARDWARE БУЮУ ТЕХНИК ХАНГАМЖИЙН ЇНДЭС
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
- Input (оролтын)
- Processing (боловсруулалт хийх)
- Storage (мэдээлэл хадгалах)
- Output (гаралтын)
- Communications (xолболтын)
Оролтын тєхєєрємжийн гол їїрэг нь єгєгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хєрвїїлэх явдал юм.
- Гар
- Хулгана
- Микрофон
Боловсруулалт хийх тєхєєрємж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хїлээн авч, гїйцэтгэх їїрэгтэй. Жишээ нь хїснэгтэн мэдээлэл дээрх мєнгєний дїнг нэгтгэж
гаргах гэх мэт.
- Central Processing Unit (CPU)
- Random Access Memory(RAM)
Мэдээлэл хадгалах тєхєєрємжийн їїрэг нь єгєгдєл, программ хангамж зэрэг бїх тєрлийн мэдээллийг удаан болон тїр хугацаагаар хадгалах їїрэгтэй.
- Уян диск
- Хатуу диск
- Оптик диск
- Zip диск
- Tape тєхєєрємж
Гаралтын тєхєєрємжийн їїрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хїргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу
сонсох г.м
- Дэлгэц
- Принтер
- Чанга яригч
Холболтын тєхєєрємжийг нэг компьютерээс нєгєє рїї холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
- Модем
- Кабель

Процессорын үндэс
   Компьютер нь анхлан вакум хоолойг ашигладаг байснаа транзисторыг хэрэглэдэг болсон. Хамгийн сүүлд бидний одоогийн хэрэглэдэг интегральчлагдсан хэлхээ буюу микросхем, чип ашиглах болжээ. Микрокомпьютер, микропроцессор нь микрочипээс бүрдэнэ. Телевиз, утсанд хэрэглэдэг микроконтроллёр нь мөн микрочипийг ашиглана.
Вакум хоолой-> Transistor-> Микрочип
Дээр үед радионууд жижиг гэрлийн чийдэнгийн хэмжээтэй хурц гэрэлтдэг утас бүхий вакумжсан электрон хоолойг электрон урсгалыг хянахад ашигладаг байжээ. ENIAC төрлийн компьютер нь эдгээр хоолойг 18000-г switch-ийн үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж байв. Харамсалтай нь 7 минут тутамд хоолой нь шатаж эвдэрдэг байв. (ENIAC нь 1500 фут талбайтай, 30тон житэй байжээ).
Транзистор гарснаар бүхнийг эргүүлэв. Транзистор нь “on” ба “off” гэсэн үйлдлийг хэдэн арван саяар гүйцэтгэж чадах нимгэн цахилгаан унтраалга юм. Транзистор нь электроныг резистороор өнгөрүүлэх бөгөөд энэ нь цахилгаан гүйдлийг эсэргүүцэх материалаар хийгдэнэ. Транзистор нь логик гарцыг бүрдүүлэх бөгөөд гарц нь хэлхээг үүсгэнэ.
Электрон систем дэх тодорхой функцуудыг гүйцэтгэх электрон бүрэлдэхүүнүүдийн багц болох электрон замыг хэлхээ гэнэ. Энэхүү хэлхээ нь CPU мэтийн логик төхөөрөмжийг бий болгоно.
Анхны транзисторууд вакум хоолойноос 100 дахин бага, халаах хугацаа шаардлагагүй, бага энерги зарцуулдаг, арай хурдан найдвартай байв. 1960 он гэхэд транзистор нь хагас см талбайтай болов. Орчин үед 3 сая транзистор ердөө хагас см талбайд багтах болов.
Өнөө үед транзистор нь ердөө микросхемийн нэг хэсэг болсон байна. Энд электрон хэлхээ, зам, транзистороо оруулаад нэг компьютерт багтаах болжээ. Харин ихэвчлэн үүнийг силиконон материалаар үйлдвэрлэх болов. Интеграл схемийг хийж буй технологийг solid-state technology буюу электрон хатуу материалаар дамжин өнгөрч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл электрон нь вакумаар өнгөрөх бус хатуу материалаар урсана гэсэн үг.
Силикон гэж юу вэ? Яагаад заавал силиконыг хэрэглэж байна вэ? Силиконыг шороо ба элснээс гаргаж авчээ. Энэ нь зөвхөн хямд төсөр болгох төдийгүй хагас дамжуулагч юм.
Хагас дамжуулагч гэдэг нь цахилгааныг дамжуулагч, дамжихгүй материалын завсрын материал юм. Ж: дамжуулагч материалд зэс орно. Дамжуулагч биш материалд пластик орно.
Силикон дээр дамжуулагч металлыг суурилуулснаар интеграл схемийн электрон хэлхээ үүснэ.
Микрочипийн олон төрөл байдаг. Үүнд: микропроцессор, санах ой, логик, холбоонууд график,математик процессорын чипүүд.
Үүнээс хамгийн чухал нь микропроцессорийн чип юм. Микропроцессор нь компьютерийн процессорын багасгасан хэлхээ бөгөөд өгөгдлийг мэдээлэл үрүү боловсруулах хэсэг юм. Компьютерээс бусад зүйлст хэрэглэж буй микропроцессорыг микроконтроллёр гэж нэрлэдэг.

CPU & Main Memory
CPU
  Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмїїд їйлдвэрлэдэг. Єндєр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM тєрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерїїд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh тєрлийн компьютерїїд Motorola чипийг хэрэглэдэг.
   RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
   CPU нь компьютерийн гол цөм бөгөөд control unit, арифметик логик unit (ALU)-гаас бүрдэнэ. Main memory нь өгөгдлийг түр хадгалах бөгөөд компьютер бүрд хүчин чадал нь ялгаатай байдаг. Register нь CPU дэх завсрын үе бөгөөд боловсруулах явцад өгөгдлийг хадгалдаг. Нэг программыг бүрэн гүйцэтгэх үеийг машин цикль гэнэ. Процессорын хурд нь 3 замаар тодорхойлогдоно. Үүнд: секундэд ногдох хувь (fraction), MIPS, flops (уналт)

   ALU ба control unit. Энэ 2 нь электрон зам буюу bus-аар холбогдоно.
Соntrol unit: Программын ажиллах зарчмыг хэрхэн гүйцэтгэхийг компьютерийн бусад хэсгүүдэд хэлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь main memory ба ALU-гийн хооронд электрон сигналын хөдөлгөөнийг чиглүүлж өгдөг. Мөн main memory ба оролт гаралтын төхөөрөмжийн хоорондын сигналыг зохион байгуулдаг.
   ALU: Энэ нь арифметик ба логик үйлдлийг гүйцэтгэж эдгээр үйлдлийн хурдыг хянадаг.
Арифметик үйлдэлд математикийн үндсэн үйлдэл болох нэмэх, хасах, үржих, хуваах,
(+, -, *, /)
Логик үйлдэлд харьцуулалт орно. (=, >, <, =>, <=).
CPU-гийн хүчин чадлыг word гэсэн хэмжээгээр илэрхийлнэ. Word гэдэг нь CPU-гээр тухайн агшинд хадгалагдаж тооцоологдож буй битийн тоог хэлнэ. Их тооны word компьютерийн хурд төдий хурдан байгааг заана.
8 bit компьютер гэдэг нь тухайн агшинд CPU нь дээд тал нь 8 bit-ийн өгөгдлийн дамжуулах чадварыг илэрхийлнэ. 32 bit-ийн компьютер гэвэл 4 byte-ийг боловсруулна гэсэн үг.
Main memory: Main memory-ийг primary storage, internal memory, or RAM – working storage гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь 3 үүргийг гүйцэтгэнэ.
1. Боловсруулах өгөгдлийг хадгалах
2. Өгөгдөл боловсруулахын тулд программын зааврыг өөртөө барих
3. Боловсруулсан мэдээлэлээ гаралт эсвэл хадгалах төхөөрөмж үрүү явуултал нь барьж байх
Санах ойн хэмжээ нь тухайн агшинд компьютер нь хэдий хэмжээний программ ба өгөгдөл, файлуудтай ажиллах хэмжээг тодорхойлно.
Main memory-ийн хувьд 2 гол ойлголт байдаг.
1. Үүнд агуулагдаж буй өгөгдөл нь түр зуурынх байна. Компьютерийн тэжээлийг салангуут түүнд орших бүхий л өгөгдлүүд, программ арилна. Тийм учраас тухайн өгөгдлийг хадгалъя гэвэл хоёрдогч хадгалах төхөөрөмж болох диск, tape-д хадгална.
2. Санах ой хэмжээ их чухал. Энэ нь тухайн агшинд хэдий хэрийн өгөгдөл программ ашиглах боломжийг харуулна.

Registers:
Control unit болон ALU нь компьютерийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор регистрийг ашигладаг. Регистр боловсруулах явцад өгөгдлийг түр хадгалахад зориулсан өндөр хурдтай муж юм.
Өөрөөр хэлбэл RAM нь цаашид хэрэглэгдэх материалыг барьж байдаг бол регистр нь боловсруулалтын явцад цаашид түүнийг барьж байдаг.
Компьютер нь программ болон өгөгдлийг RAM-аас регистр үрүү боловсруултын тулд ачаалах бөгөөд энэ нь процессорыг хурдасгахад тусладаг. Регистр нь программын регистр (instruction register), хаягийн регистр (address register), storage register, accumulator register гэсэн төрлүүд байдаг.

Машин цикл:
Компьютер нь хэрхэн санах ой дээр байгаа өгөгдлийн замыг хадгалдаг вэ? Шуудангийн хаяг шиг энэ нь хаяг ашигладаг. Санах ой нь тодорхой тоогоор дүрслэгдэх байршил заасан хаяг ашиглах бөгөөд боловсруулах явцад өгөгдөл эсвэл программын тэмдэгтийг хадгалж буй байршил юм.
Тэмдэгтийг боловсруулахдаа CPU-ийн control unit нь санах ой дахь түүний хаягаас тэмдэгтийг сэргээж регистрт байрлуулдаг. Энэ нь машин циклийн анхны алхам юм.
Машин цикл гэдэг нь нэг программыг биелүүлэхэд гүйцэтгэх үйлдлийн дараалал юм. Машин цикл нь:
- Instruction cycle (fetches, decodes)
- Execution cycle (executes, stores)
Instruction cycle:
1. Санах ойгоос заавар (instruction) –ийг авах
2. Instruction-ийг хөрвүүлэх (юу болохыг нь тодорхойлох)
Execution cycle
3. ALU нь instruction –ийг гүйцэтгэнэ. (өгөгдөлд үйлдэл хийх)
4. Боловсрогдсон үр дүнг санах ой эсвэл регистрт хадгалах
Машин циклийн эдгээр үйлдэл нь систем clock-той зэрэгцэн явагдана. Микропроцессорын цагны хурд MGZ – ээр хэмжигдэх бөгөөд компьютерийг худалдан авахад энэ нь анхаарах ёстой хүчин зүйл болдог юм.
Системийн цаг: Хүмүүс компьютерийн хурдны талаар ярьдаг. Энэ нь өгөгдлийг мэдээлэл үрүү хэр хурдан боловсруулан гаргаж буйг илтгэдэг юм. Компьютер бүр системийн цагтай байдаг. Системийн цаг нь компьютерийн доторх үйлдлүүд хэр хурдан байгааг хянадаг. Системийн цаг нь кварц талсттай тогтмол чичирхийллээр бий болно.
Тоон пульсын бат бөх төв процессорын урсгал уруу дамжуулах хурд нь MHz –ээр хэмжигдэх бөгөөд 1MHz гэдэг нь секундэд 1 сая машин цикд гүйцэтгэж байгааг илэрхийлнэ
Компьютерт өгөгдөл, программууд нь хэрхэн дүрслэгддэг вэ?
Компьютер нь хоёртын т/с-ээр өгөгдлийг дүрслэдэг. Өгөгдөл нь бит, byte, kb, mb, gbyte, TB-аар хэмжигддэг. Бинар кодны EBCDIC, ASCII – 8 , Unicode гэсэн түгээмэл схемүүд байдаг.
Бинар систем: 2-тын тооллын системийг ашиглана.
Аравтын тооллын систем нь 10 хүртэлх тоог ашигладаг. (0, 1 … 9 ) Үүнтэй төсөөтэй 2-тын систем тооллын систем нь 0 ба 1-ийг хэрэглэнэ. Эндээс 0 нь цахилгаан гүйдэл байхгүйг 1 нь байгааг илэрхийлнэ.
Жнь: Н үсгийг электрон сигналд хөрвүүлбэл 01001000 буюу off- on- off- off – on- off-off- off. Компьютерийн гар дээрх Н үсгийг дарангуут энэхүү тэмдэгт компьютер ойлгоцхуйц электрон импульсын дараалалд хувирдаг.
Компьютер нь хэдий хэмжээ 0 ба 1 –ийг хатуу диск, компьютерт агуулж чадах вэ? Доорх нэгжээр хэмжээг илэрхийлнэ.
Bit: 0 ба 1 – ийн бит
Byte: 8 битийн нэгдэл = 1 byte
Kilobyte: (kb)= 1000 byte (үнэн хэрэгтээ 1024 byte-тай тэнцүү)
Megabyte: (mb)= 1000 kbyte
Gigabyte: (Gb)= 1000 Mkbyte
Tegabyte: (Tb)= 1000 Gbyte
8 транзистрын хослолоор компьютерт byte нь дүрслэгддэг. Тэмдэгтийг кодлох 3 төрлийн схемийн тухай ярилцъя. EBCDIC, ASCII – 8 нь 8 битийг, Unicode нь 16 битийг кодын системд ашигладаг.
EBCDIC – Extended Binary Coded Decimal Interchange Code – Энэ нь mainframe компьютерт хэрэглэгдэнэ.
ASCII – 8 : American Standart Code for Information Interchange – Энэхүү бинар код нь ихэвчлэн микрокомпьютерт ашигладаг. ASCII нь үндсэндээ 7 битийг ашиглах боловч Япон, Хятад хэлийг дүрсэлж чаддаггүй.
Unicode: Энэ нь тэмдэгт бүрд 16 битийг ашигладаг. Ингэснээр 256 тэмдэгт дүрслэх ASCII – 8 – аас 65536 тэмдэгтээс дүрсэлж чадахуйц боломжтой болдог.
Хэдий тийм боловч Unicode нь 2 дахин их. Санах ойн зам хатуу дискний зай эзэлдэг. Мөн ихэнх программ хангамж, өгөгдлийн бааз нь 8 битийн стандарт хэрэглэдэг тул хөрвүүлэлтэд тодорхой хугацаа зарцуулдаг.

Parity bit
Цаг агаар, цахилгааны хэлбэлзэл гэх мэт олон хүчин зүйлс битийг дамжуулж буй цахилгаан гүйдэлд интерференц үзүүлж болзошгүй. Иймэрхүү алдаа илэрвэл компьютерийн хэрхэн мэдэх вэ? Parity Bit –ийг ашиглан үүнээс сэргийлнэ. Parity Bit-ийг check bit гэж нэрлэх ба алдаагүй дамжуулалтын тулд byte-ийн төгсгөлд 4 bit залгадаг. Parity нь тэгш эсвэл сондгой гэж байдаг.
Parity тэгш хэмийн тухай ярья.
Н үсэг нь 01001000. Энэ нь 2 ширхэг 1- т байна. 1-тийн нийлбэр тэгш байлгахын тулд 9 дэх битийг 0 –ийг сонгоно.
О үсгийн тухайд 01001111 таван ширхэг 1 –т байна. Тэгш байлгахын тулд дахин нэг 1 –ийг parity bit – ээр сонгоно.
Системийн программ хангамж компьютерийн нягт алдаагүй байдлын тулд байнга автоматаар шалгана. Хэрэв алдаа илэрвэл “ Parity Error “ юунаас алдаа бий болгосоныг тодорхойлох зорилгоор техникчид хандах хэрэгтэй.

Машины хэл
Apple Macintosh дээр ажилладаг программ хангамж яагаад шууд IBM компьютер дээр ажилладаггүй вэ? Учир нь машин бүр өөрийн хэлтэй байдаг.
Машины хэл гэж компьютер дээр шууд ажиллахуйц бинор төрлийн программчллын хэл юм. Ихэнх хүмүүс машины хэл дээр бичсэн instruction их төвөгтэй, зөвхөн 0 ба 1 байдаг гэдэг. Гэвч компьютер үүнийг л ойлгож, байршил, үйлдлийг 0, 1 –ээр илэрхийлдэг. Тэгэхээр хүмүүст илүү ойр, ойлгомжтой болгохын тулд хэлний хөрвүүлэгч тусгай системийн программын бий болгосон.
Микрокомпьютерийн системийн хэсэг
Системийн хэсэг, кабинет эд, тэжээлийн блок, эх хавтан, CPU гэх тусгай процессорын чип, RAM,ROM, бусад санах ой ( cache,VRAM,flash ), expansion slot & boards, bus lines, ports, PCMCIA slots & cards гэх мэт электрон бүрэлдэхүүнүүд байна.

Тэжээлийн блок
Залгуураас авах тэжээл хувьсах гүйдэл байдаг. (АС) Харин микроком нь DC буюу тогтмол гүйдлийг ашигладаг. Тэжээлийн блок гэх төхөөрөмж нь АС-г DC-рүү хөрвүүлж компьютерийг ажиллахад бэлэн болгодог. Компьютерийн хайрцагны гадна байрлах on/off товчин дээр дарснаар тэжээл компьютерийн эд хангамжууд очиж ажилд бэлэн болно.
Микрокомпьютерийн дотор цахилгаан бий болсноор дулаан ялгаруулах бөгөөд хэт халуун болгохоос сэргийлэх хөргөгч, сэнсийг ба бусад эд ангиуд байрлуулдаг.
Гаднаас ирж буй АС гүйдэл нь байнга хэлбэлзэлтэй байдаг. Гэнэт хүчдэл ихсэх, багассанаас болж компьютер шатах ( эх хавтан шатах ) аюултай байдаг. Иймд хүчдэлийн хэлбэлзэлээс сэргийлэх зорилгоор 3-н төрлийн хүчдэлийн хамгаалалт хийж болдог. Үүнд:Surge protector, voltage regulator, UPS units.

 Surge protector: Гэнэтийн өндөр хүчдэлийн улмаас компьютер эвдрэх аюулаас сэргийлэх төхөөрөмж. Компьютер нь surge protector руу залгагдаж, protector нь тогны залгуур руу залгагдана. ( spike, surge )
 Voltage regulator: Хангалттай тэжээл ирэхгүйн улмаас эвдрэх аюулаас хамгаалах төхөөрөмж. ( brow nouts, sags )
 UPS: unitinterruptible power suply: Батерей бүхий төхөөрөмж. Тог тасрахад компьютерийг тэжээлээр хангасан хэвээр, мөн хэт өндөр хүчдэлээс сэргийлнэ. UPS нь ойролцоогоор 5-30 мин тогоор хангана. Компьютерт ирэх ёстой тог унангуут ажиллаж эхэлдэг.
Motherboard
Motherboard гэдэг їгийг орчуулбал їндсэн буюу эх хавтан гэсэн їг бєгєєд энэхїї хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементїїдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
Анхны персонал компьютер зохион бїтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах тєхєєрємжїїд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин їеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний тєхєєрємжєєс бусад бїх л дагалдах хэрэгслээ єєр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан тєхєєрємжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хєгжлийн ийм тївшинд хїрсэн явдал компьютер їйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол їр дагавар єгсєн юм. Юуны ємнє їйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд їр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай
талууд их бий.
Харин ямар сєрєг їр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс єгєх алдааг оношлоход хїндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерїїдийн хувьд амаргїй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах тєхєєрємжїїдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хєгжлийн єндєр тївшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч "бодолцоогїй їхлїїт" тєхєєрємж биш юм. Дагалдах тєхєєрємжїїд motherboard дээр байрлахдаа тус бїртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бєгєєд энэ хаягуудыг давхардуулахгїйгээр, expansion slot дээр нэмж карт суулган
ажиллуулж болдог байна.
Desktop компьютерт єнєє їед єргєнєєр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сїїлийн їеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.
Motherboard дээрх компьютерийн элементїїд:
- Микропроцессор (CPU)
- BIOS
- Санах ой
- Expansion slot
BIOS гэж юу вэ?
Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын їндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бєгєєд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Тїїнчлэн компьютер дэхь їйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах тєхєєрємжїїдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох єгєгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
Єєр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхїї BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мєн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог. BIOS нь компьютерийн салшгїй хэсэг бєгєєд таныг компьютер худалдан авахад їйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
BIOS ямар їїрэгтэй вэ?
BIOS-ын биелїїлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гїйцэтгэх тїїний їїрэг юм. Компьютерыг асаахад системийн їндсэн санах ой хоосон байх бєгєєд нэн тїрїїнд бїх дагалдах тєхєєрємжїїдийг шалгаад дараа нь їйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний тєхєєрємжєєс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ їйлдлийг Boot гэнэ. Дагалдах тєхєєрємжїїдийн хаяглалтыг єєрчлєх нєхцєлд їїнийг BIOS л зєвхєн гїйцэтгэж чадахаас бус їйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгїй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн тїрїїнд эхний шалгах хэсгийн їйлдлийг хийж эхлэх ба їїнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах тєхєєрємж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор єєрєє гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх їед та дэлгэц дээр BIOS-оос єгєх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал:
BIOS ийн хувилбар ба їйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS-ийг їйлдвэрлэсэн он
Процессорын нэр, хурд
Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим їед F2 буюу єєр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг їйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг
BIOS ийн сериалын дугаар
Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс їйлдлийн системийг ачаалахын ємнє таны компьютерийн системийн бїтцийн тухай товч мэдээлэл єгдєг. Їїнд:
Processor: (Процессорын (CPU)тєрєл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэт
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг.
Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж
Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба єєрєєр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, тєрлийг харуулдаг байна.
Їндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг
Єргєтгєсєн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ
Санах ойн тєрєл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод тєрлїїдийг харуулдаг
Display -ний тєрєл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерєнхий мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим їед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг.

CMOS BIOS
Ємнєх хэсгїїдэд BIOS-ийн їїрэг, дэлгэцэнд харуулах мэдээллїїдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох їед бїх мэдээллээ єєрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгїй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мєн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.

Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор єгєгдєлд богино хугацаанд хїрэх, командыг тїргэн гїйцэтгэх їїрэг бїхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хїчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал їзїїлэлт болдог. Компьютерийг асаахад їйлдлийн системийг санах ойд ачаалдаг.
Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн тєрєлтэй байдаг:
RAM (Random Access Memory)
RAM нь микропроцессор шиг силикон дээр суурилсан электрон гүйдэл агуулдаг бөгөөд эх хавтанд суурилуулж өгдөг.
Персонал компьютер ажиллаж байх їед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжїїлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рїї бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бїрэн алддаг байна. Харин дахин асаахад їйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллїїд хэт ихэссэн єєрєєр хэлбэл тїїний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба їїнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан їед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг єгдєг байна.
RAM нь :
SIMM ( зөвхөн нэг талт) – микросхем нь нэг талд суурилсан
DIMM ( хоёр талт )- микросхем нь хоёр талд суурилсан

Санах ойн бусад хэлбэрүүд:
• Cache memory: Тусгай өндөр хурдны санах ойн муж бөгөөд CPU нь хурдан хандах боломжийг бий болгоно. Энэ нь микропроцессор дотор эсвэл эх хавтангийн аль нэг хэсэгт байрласан байна. Cache memory нь CPU-г илүү хурдтай болгодог. Учир нь CPU-ийн байнга хэрэглэгддэг гол instruction-нууд cache memory-д хадгалагддаг тул анх асаахад instruction-ийг ачаалахад цаг зарцуулдаг илүү нийлмэл программын хувьд cache memory-ийн ашиг тусыг мэдрэх болно.
• Flash memory: Flash нь ердийн RAM шиг бус тэжээл салгахад ч өгөгдлөө хадгалсан хэвээр байдаг. Flash нь тогтмол мэдээллийг хадгалахад хатуу дискний оронд ашиглагдаж болдог.
ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу єгєгдлийг бичих боломжгїй зєвхєн уншдаг бєгєєд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Тїїний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч єєр дээрх мэдээллээ алдалгїй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
• PROM (Programmable read-only memory)
Энэ тєрлийн санах ойд программийг хадгалж болох бєгєєд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгїй зєвхєн єєр тийшээ зєєж хадгалах боломжтой.
• EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг тєрєл бєгєєд программийг бичиж мєн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
• EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
Мєн PROM-н нэг тєрєл бєгєєд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн тєрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггїй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хїчдэл тїїнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ тєрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зєвхєн персонал компьютерт байдаг гэж їзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах тєхєєрємжїїд єєртєє санах ойтой байдаг байна.
Expansion slot & boards
Өнөөгийн бүхий л микрокомпьютерийн системүүдийг өргөтгөж болно. Өргөтгөнө гэдэг нь компьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд санах ой болон бусад төхөөрөмж нэмэхийг ойлгож болно. Өргөтгөлийг expasion slot & board-ийн тусламжтай хийнэ.
Expansion slot гэдэг нь эх хавтан дээр байрласан сууриуд бөгөөд энэхүү суурин дээр өргөтгөсөн картуудыг нэмж суулгаж болно. Нэмэлт карт гэдэг нь кт хэлхээ бүхий самбар бөгөөд нэмэлт ой, бусад нэмэлт төхөөрөмжийг агуулна.
Зарим нэг нэмэлт картуудын талаар ярилцъя.
• Expanded memory: өргөтгөсөн санах ой (SIMM or DIMM) нь санах ойн хүчин чадлыг нэмэгдүүлдэг.
• Display adapter or graphics adapter cards: энэ картаар өнгөт видео дэлгэцийг буй болгоно.
• Controller cards: Процессорыг төрөл бүрийн төхөөрөмжтэй холбоход тусалдаг.
• Other add-ons: бусад картууд болох модем, факс, дууны, сүлжээний карт зэрэг орно.

Bus Lines
Bus Lines гэж процессор дотор болон системийн бусад төхөөрөмжүүдтэй битээ солилцоход хэрэглэгдэх электрон зам юм. Энд address bus, control bus, data bus гэж байхаас гадна expansion bus гэж бий. Энэ bus нь нэмэлт слотуудын хооронд өгөгдөл солилцоход хэрэглэгдэнэ. Expansion slot-оос процессор руу шууд холбогдсон bus-ийг local bus гэнэ. Bus-ийн өргөнөөр түүний хурдыг тоодрхойлж болно. Ж: 8 битийн bus нь 32 битийн bus-аас удаан өгөгдлийг дамжуулна.
Ports
Порт гэдэг нь системийн гадна талд байрлах залгуурын сууриуд бөгөөд энэ нь системийн unit дээр байрлах хавтангууд руу холбогддог. Бүх портуудыг гадны төхөөрөмжийг кабель утсаар дамжуулан холбоход хэрэглэгдэх бөгөөд ингэснээр эдгээр нь компьютерийн системтэйгээ харилцаж чаддаг. Порт нь дараах 6 төрлийн порт байна:
• Game ports: тоглоомын порт нь joystick мэтийн тоглоомын төхөөрөмжүүдийг холбоход зориулагдсан.
• Parallel ports: нэгэн зэрэг 8 битийг дамжуулах чадвартай порт. Сериал портыг бодоход илүү хурдан дамжуулна.
• Serial Ports/RS-232 ports: нэг шугамыг ашиглан нэгээс нөгөө рүү битүүдийг дамжуулна. Энэ портыг COM гэж ихэвчлэн нэрлэнэ. 9pin-тэй залгуур COM1-д хэрэглэгддэг бөгөөд энэ нь сериал хулганад, 25 pin-тэй COM2-нь модемд хэрэглэгдэнэ.
• Video adapter ports: видео адаптер порт нь мониторт зориулагдах бөгөөд энэ нь видео адаптер карттай цуг байна.
• SCSI ports (short for small computer system interface):Энэ порт нь 7-15 хүртэлх SCSI-д зохицсон төхөөрөмжийг өндөр хурдаар дамжуулахад зоиулсан интерфейс юм. Энд CDROM, scanner, hard-disk drives орно. SCSI төхөөрөмжүүд нь өргөтгөсөн кабелүүддийн дагуу холбогдсон бүлэг төхөөрөмжүүдийн гинжин хэлхээ юм.
• Infrared ports: Энэ порт нь утасгүй төхөөрөмжид кабельгүй холболт хийхэд хэрэглэгдэнэ.
• USB ports (universal serial bus): 127 төрлийн төхөөрөмжүүд энэ порт руу холбогдож ордог.

Plug-In Cards: PC (PCMCIA) Slots & Cards
PCMCIA нь бусад технологиос илүүтэйгээр зөөврийн тооцоолох төхөөрөмжид чухал нөлөө үзүүлж байна. Short Personal Computer Memory Card International Association бол зөөврийн компьютерт зориулсан шинэ төрлийн bus standard юм. Pc card нь 2.1-3.4 инч байх бөгөөд өөрийн гэсэн драйвертай байна. Дөрвөн янзын PC card-ыг өнөө үед өргөн хэрэглэж байна:
PC Card-I (thin)-flash memory cards
PC Card-II (thick)- fax modem/ LAN
PC Card-III (thicker)- rotating device (hard-disk)
PC Card-IV (thickest)- large-capacity hard-disk drive
Хатуу диск- HDD (Hard Disk Drive)
Хатуу дискийн тєхєєрємж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн тєхєєрємжийг ихэвчлэн "hard drive" гэж дууддаг ба їїнийг хїмїїс ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа їїрэгтэй 2 зїйл юм.
HD (Hard disk)
Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD томоохон хэмжээний єгєгдлийг хадгалах зориулалт бїхий тєхєєрємж юм. Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байдаг ба тїїнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх їед тїїний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний тєхєєрємж нь мэдээлэл унших, бичих хэд хэдэн толгойтой байна. Компьютерт хэрэглэгдэж байгаа бїх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамжийг ашиглахаасаа ємнє хатуу дискэнд бичиж, компьютерт суулгаж єгдєг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд тєрєлжсєн нэр бїхий директорыг ашиглана. Хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ.
Дисктэй адил, хатуу диск нь хаяглалт хийх үүднээс замуудаар мөн үл үзэгдэх 9 секторт хуваагдана. Өгөгдлийг хадгалахын тулд зам, сектор доторх кластеруудад хадгална. Класте гэдэг нь компьютерийн хандаж чадах хамгийн бага хадгалах нэгж бөгөөд энэ нь нэлээд хэдэн сектор руу (2-оос 8 хүртэл) хандана. (Кластерийн хэмжээ нь үйлдлийн систмээсээ голдуу хамаардаг.)
Шинэ хатуу дискэнд өгөгдлийг хадгалахад эхнээс нь кластеруудад хадгалж эхэлдэг. Диск дүүрэнгүүт нь үйлдлийн систем нь аль чөлөөтэй зайнд өгөгдлийг хадгалдаг. Үүнийг fragment гэх буюу өөрөөр хэлбэл өгөгдлийг хатуу дискний аль сул зайнд байршуулахыг хэлнэ. Fragmented file-ууд нь өгөгдлийг хайхдаа нэмэлт хөдөлгөөнүүдийг хийдэг тул өгөгдөлд хандалт удаан байна. Дискийн хандалтыг түргэтгэхийн тулд defragment хийх хэрэгтэй. Энэ нь хатуу дискэн дээрх файлуудыг ахин цэгцэлж дараалсан кластеруудад байрлуулахыг хэлнэ. Defragment-ийг зарим үйлдлийн систем өөрөө хийх боломжтой байдаг бол зарим нь тусгай программ хангамж шаарддаг.
Виртуаль санах ой
RAM-ыг нэмэгдүүлэхийн тулд виртуаль санах ой гэгдэх хатуу дискний сул зайг компьютер ашиглах тохиолдол гардаг. Хэрэв компьютерийн процессор болон үйлдлийн систем нь виртуаль санах ойг ашиглахад зориулагдсан бол RAM-ын зай хязгаарлагдмал байгаа үед виртуаль санах ойг ашиглан тухайн агшинд олон программ хангамж ашиглах боломжтой. Үүнийг хийхдээ компьютерийн систем нь өргөтгөсөн Ram мэтээр дискний сул зайг ашиглах бөгөөд энэ нь хатуу диск ба Ram хооронд программ өгөгдлийн swaps хэсэг юм. Виртуаль санах ой нь кэш санах ойтой харьцуулахад компьютерийн ажиллагааг илүү удаан болгодог.
Optic disk
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-ROM(Compact Disk- Read Only Memory), CD-Recordable, CD-ReWritable, DVD (Digital Versatile Disk) диск орно.
CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x, 52x зэрэг байдаг.
1х гэдэг нь єгєгдєлд хандах хурд нь секундэд 150 килобайт юм.
2х нь секундэд 300 килобайт, 4х - 600Kb гэх мэт.

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЇНДСЭН ОЙЛГОЛТ
Компьютерийн программ хангамж нь 2 тєрєлтэй байдаг.
- Хэрэглээний программ хангамж
- Системийн программ хангамж
Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой програмийг хэрэглээний програм хангамж гэдэг. Жишээ нь аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан баланс гаргах, ажилчдын цалин хєлс бодох санхїїгийн программ, тесктэн мэдээлэл боловсруулах программ, мэдээллийн сангийн программ гэх мэт.
Энэ мэдлэгийн санд бид хэрэглээний программ хангамжийг дотор нь доорх байдлаар 2 хуваасан.
- Хэрэглэгчийн хэрэглээний программууд
- Интернэтийн хэрэглээний программууд
Харин системийн программ хангамж нь компьютерийг эхлїїлж, бусад хэрэглээний программ хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт єгєгдсєн командыг гїйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах тєхєєрємжїїдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн программ хангамжгїйгээр хэрэглээний программ ажиллах боломжгїй. Ийм учраас системийн программ хангамж нь компьютерийн гол їндэс суурь нь болдог.
Системийн программ хангамж нь 3 хэсгээс бїрддэг:
- Їйлдлийн систем
- Утилит программууд
- Программ хєрвїїлэгч

Office
Office нь єгєгдєлтэй ажиллахдаа компьютерийг оюуны чадавхи, боломжийг нэмэгдїїлэгч холбооны хэрэгсэл болгон ашиглагч хїн бїхэнд зориулагдсан. Уг багц программ нь таван хувилбартай бєгєєд, хэрэглэгч єєрийн хэрэгцээ, боломжид тохируулан сонголт хийх боломжтой юм. Office багц програмд бидний єдєр тутам хэрэглэдэг Access, Word, Excel, Power Point, Outlook программуудаас гадна HTML ба Вэб сайтыг їїсгэн засварлах Front Page, бизнес-графикийн Photo Draw болон Publisher програм орсноороо онцлог юм.

Word Processing
Уг ойлголт нь компьютер ашиглан документуудыг хэвлэх, засварлах, бий болгох явцыг илэрхийлнэ. Бvхий л компьютеруудын программуудын хувьд Word Processing нь элбэг тохиолддог бєгєєд , vvнийг хэрэглэхийн тулд компьютер болон принтертэй байх шаардлагатай юм. Word processing нь танд документ vvсгэх, автоматаар дискэн дээр хадгалах, дэлгэц дээр харуулах, командууд ашиглан vсгvvдийг бичих ,принтлэх зэрэг vйлдлvvдийг хийх боломж олгоно. Word processing -ийн хамгийн гол давуу тал нь бичсэн зvйлээ дахин бичиж, арилгахгvйгээр єєрчлєлт хийж болох юм. Хэрэв та алдаа хийлээ гэж бодоход курсороор хялбар шилжиж арилган , хэрэггvй параграфыг устгах, дунд нь шинээр vг оруулах, нэг документээс нєгєє рvv хялбар хуулах, бvх єєрчлєлт хийгдсэний дараа хадгалан принтлэх боломжтой юм. Бvх word prcessor-д байдаг vндсэн шинжvvдэд:
Текст оруулах
Текст устгах
Нэгээс нєгєєд хэсэгчлэн зєєх, хуулах,хэмжээг єєрчлєх ,
Хайлт хийх орлуулах г.м.
Full-featured word processors нь энгийн word processors-ийг бодвол дараах шинжvvдээр илvv байдаг.
Файлын зохицуулалт хийх
Фонд єєрчлєх, ишлэл оруулах
График дvрслэл хийх, толгойн текст оруулах
Файлуудыг нэгтгэх, vг vсгийн алдаа хянах, хvснэгт оруулах
Нэг зэрэг нэгээс дээш документэд засвар оруулах
Текстийг хэвлэгдээд гарах байдлаар харуулах г.м.

Database (мэдээллийн сан)
Мэдээллийн сан нь компьютер дээр тусгай зориулалтын программд оруулсан єгєгдлийн цуглуулга бєгєєд їїн рїї хандах, засварлах болон нэмэхэд хялбар байдлаар хийгдсэн байдаг. Мэдээллийн сан нь талбар (fields), бичилтїїд (records) болон файлаас (files) бїрддэг. Талбар гэдэг нь багана бїхий мэдээлэл бєгєєд бичилт нь нэг мєрєнд байгаа нийт мэдээллийг хэлдэг. Нийт оруулсан мэдээллээ нэр єгч сануулан, файл болгодог. Єєрєєр хэлбэл нэг мэдээллийн санг файл гэнэ. Жишээлбэл: нэг байгууллага ажилчдынхаа телефон утасны жагсаалтыг мэдээллийн санд оруулсан бол ажилчдын нэр, хаяг, утасны дугаар нь талбар болох бєгєєд эдгээр талбарын дор оруулсан мэдээлэл нь бичилтїїд болдог. Ингээд мэдээллийг сануулж нэр єгєхєд файл болж хадгалагдана.
Мэдээллийн сан нь мэдээлэл хайх, статистик мэдээ гаргаж авахад хялбар байдгаараа давуу талтай. Хувь хїн єєрийн гэсэн мэдээллийн сан нээж ашиглаж болохоос гадна дотоод сїлжээнд байгууллагын ажилчид дундаа ашиглах боломжтой. Мєн вэб хуудсан дээр байрлуулсан мэдээллийн сан руу ямар ч хїн хаанаас ч хандах боломжтой байдаг.
Мэдээллийн сан боловсруулдаг программууд нь MS Access, DB2, SQL, Oracle, Sybase зэрэг юм.


Graphics
График нь компьютерын тєхєєрємж болон программуудыг ашиглан зургийн файлыг дэлгэцэнд vзvvлэхтэй холбогдсон ойлголт юм. Жишээ нь: Лазерын принтер болон плоттер нь зургийг компьютерээс хэвлэн vзvvлэх зориулалттай график тєхєєрємж юм. График монитор гэсэн ойлголт нь тухайн зургийг дэлгэцэнд харуулах гэсэн vг ба энэ vvргийг компьютерын дэлгэц гvйцэтгэдэг. Тэгвэл график карт /graphics board/ нь компьютерт суурилагдах ба видео сигналыг график хэлбэрт оруулан дэлгэцэнд гаргах vvрэгтэй байдаг. Ихэнх хэрэглээний программууд график дvрслэлийг агуулдаг.
Жишээ нь: Документ файл vvсгэдэг программуудад зургийн файлд агуулагдах зураг оруулах боломжтой байдаг. Мэдээллийн баазыг зохицуулах систем болон хvснэгтэн мэдээлэл боловсруулах программууд ч мэдээллийг график хэлбэрт оруулан vзvvлэх боломжтой байдаг. Графиктай хэдий их ажиллахыг эрмэлзэнэ тєдий хэмжээний хvчтэй процессор (CPU), их хэмжээний санах ой шаарддаг.

Fonts(Фонтын программ)
Фонт нь компьютер хэрэглэдэг хэн бїхний текст бичихэд ашигладаг їсгийн шрифтїїд (хэлбэр хэмжээ) юм. Харин бидний сайн мэдэх Times New Roman Mon, Arial Mon, Ncc.com, Updncc.com гэх зэрэг фонтуудыг Windows, болон MS Office-ийн программууд дээр (бусад текст боловсруулах программд ч) гарч ирдгээр тохируулан суулгасан программыг фонтын программ гэнэ.
Vсэг, тэмдэгтvvдийн єргєн, нарийн, шрифтийн хэлбэрээс хамааран єєр єєр хэлбэрийн фонтууд байдаг бєгєєд нэг фонтын программ гэхэд л дотроо хэд хэдэн фонттой байдаг.
Windows їйлдлийн системийн хувьд фонтын олон улсын стандартын байгууллагаар (Unicode) стандартчилагдсан улс улсын фонтуудыг агуулсан байдаг. Харин улс орон болгон єєрийн улсынхаа хэмжээнд стандартчилагдсан фонтын программтай байдаг. Тухайн улсын хэл, їсгэнд зориулж бичсэн фонтууд болон гарын байрлалыг агуулсан фонтын програмыг гарын драйвер гэж нэрлэдэг.

Games
Персональ компьютер тvvний vйлдлийн систем программ хангамж vvссэн цагаас эхлэн дагалдаж ирсэн нэг зvйл бол компьютерийн тоглоом юм. Анхны тоглоомууд MS-DOS vйлдлийн системд тохирдог єєрєєр хэлбэл DOS-ын орчны гэгдэж байсан бол MS-Windows зохиогдсоноос хойш тоглоомын хєгжилд асар том vсрэлт гарсан нь график горимд цаашилбал гурван хэмжээст хавтгай дээр multimedia функц ашиглан тоглох болсон явдал юм. Энэ нь дан ганц программ хангамжийн хєгжил бус компьютерийн техникийн дэвшилтэй шууд холбоотой байсан байна. Тоглоом ингэж хєгжиж чадсан нь программ хангамжийн зах зээлд ч тодорхой байр суурь эзлэн томоохон компаниудын єрсєлдєєний нэг том салбар болж чаджээ.

Їйлдлийн систем
Boot буюу компьютерийг эхлїїлдэг програмийг уншиж дууссаны дараа ажилладаг їйлдлийн систем нь бусад хэрэглээний программийг ажиллуулахад гол їїрэг гїйцэтгэдэг. Їйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бєгєєд компьютерийн хїчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас єгєгдсєн командыг дэлгэц рїї илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мєн дагалдах тєхєєрємжїїд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр їйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй їйлдэлд нєлєєлєхгїйгээр систем рїї зэрэг хандаж чадахуйц нєхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж єгдєг. Мєн їйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
Їйлдлийн системийг доорх тєрлїїдээр ангилдаг:
Multitasking- Олон тєрлийн программуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль программ нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг їйлдлийн систем зохицуулдаг.
Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим їйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг.
Multiprocessing - Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц
Multithreading - Нэг программ дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж.

Їйлдлийн системїїдийн тєрєл:
• DOS
• Windows
• OS/2
• Unix
• Linux
• Mac OS
• Sun OS
• Palm OS

Windows їйлдлийн системїїдийн їндсэн тєрх нь Start товчлуур болон taskbar-с бїрддэг бол MacOS -ынх бїхэлдээ єєр байдаг.
Хэрэглэгч їйлдлийн системтэй тєрєл бїрийн командын тусламжтайгаар харьцдаг. Жишээ нь: DOS їйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг єєр тийшээ хуулахад їїнийг їйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гїйцэтгэдэг. Харин Graphical User Interface (GUI) нь дэлгэц дээр байгаа дїрсийг дарснаар їйлдлийг гїйцэтгэдэг.

DOS (Disk Operating System)
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд єргєн тархсан анхны їйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас ємнє Bill Gates IBM компьютерт зориулж DOS їйлдлийн системийг гаргасан бєгєєд энэ їйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж єєрчилсєн. Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ їйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг. DOS нь графикан бус, командын горимын їйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мєрнєєс оруулдаг.
С:>

• Файлтай ажиллах командууд:
DIR команд
Дэлгэц дээр файл, каталогийн жагсаалтыг гаргана.
Жишээ: C:>DIR
ERASE ба DEL команд
ERASE командаар хэрэггїй файлыг устгаж болно. Энэ командын оронд DEL (DELETE) командыг хэрэглэж болно. Энэ хоёр команд нь ижил їїрэг гїйцэтгэдэг.
Жишээ: C:>ERASE INTRODUCTION.TXT
RENAME команд
Уг командаар файлын нэрийг єєрчилдєг. RENAME командыг REN гэж товчилж бичиж болно. Файлын нэрийг єєрчлєхийн тулд єєрчлєх файлын хуучин нэр болон шинэ нэрийг хооронд нь нэг зай авч бичнэ.
Жишээ: C:>REN OLD.TXT NEW.TXT
TYPE команд
Уг командын тусламжтай дэлгэцэн дээр файлыг уншдаг. Файлын нэрийг єргєтгєлийн хамт бичих шаардлагатай.
Жишээ: C:>TYPE INTRODUCTION.TXT
Программыг ажиллуулах
Программ ажиллуулахын тулд тїїний файлын нэрийг оруулна. Єргєтгєлийг бичих шаардлагагїй.
Жишээ: C:>DIGGER
Нэг дискийн тєхєєрємжєєс нєгєєд шилжих.
Жишээ: C:>A:
FORMAT команд
FORMAT командаар дискийг форматлаж, ажилд бэлтгэнэ. Энэ команд нь дискэн дээр зам гаргаж, зам тус бїрийг секторт хуваадаг. Хэрэв дискийн аль нэг хэсэг нь гэмтэлтэй байвал энэ хэсгийг бичлэг бичигдэхгїй болгон тусгаарладаг.
Жишээ: C:>FORMAT A:
C:>FORMAT A:/S - дискийг форматлаад, дээр нь системийн файлуудыг бичнэ.
COPY команд
COPY команд нь файлыг нэг дискнээс нєгєє рїї, нэг каталогоос нєгєєд хуулах, гадны тєхєєрємжїїдийн хооронд мэдээлэл солилцох, хуулах явцад мэдээллийг нэгтгэх їйлдлийг гїйцэтгэнэ.
Жишээ: C:>COPY OLD.TXT A:NEW.TXT гэсэн команд нь C хатуу дискэн дэхь OLD.TXT файлыг A гэсэн уян диск рїї NEW.TXT нэртэйгээр хуулна. DISKCOPY команд
DISKCOPY командын тусламжтайгаар уян дискийг бїхлээр нь єєр диск дээр хуулна.
CHKDSK команд
CHKDSK командаар диск тєхєєрємжид байгаа дискийг шалгана.
COMP команд
Уг командаар дискийн файлуудыг харьцуулна. Файлыг хуулсны дараа DIR командаар їр дїнгээ харж болно. Тїїнээс гадна файл зєв хуулагдсаныг COMP командаар шалгаж болно. Энэ команд файлыг байт байтаар харьцуулж, ялгаатай байтын тухай мэдээлнэ.
DISKCOMP команд
Уг командаар хоёр уян дискийг харьцуулна.
RECOVER команд
Уг командаар файлыг сэргээнэ. Дискийн сектор нь алдаатай байвал дискийн файлыг ашиглах боломжгїй болгодог. Энэ тохиолдолд RECOVER командыг ашигладаг.
VERSION команд
VERSION командаар MS-DOS їйлдлийн системийн хувилбарыг шалгана.

• Їйлдлийн системийн боломжийг єєрчлєх командууд:
ASSIGN - Диск тєхєєрємжийн нэрийг єєрчлєх
CLS - Дэлгэцийг цэвэрлэх
DATE - Он, сар, єдрийг тохируулах
MODE - Гаргах тєхєєрємжийн ажлын горимыг єєрчлєх
PROMPT - Системийг мэдээг єєрчлєх
TIME - Цаг тохируулах
VERIFY - Мэдээг шалгах

• Каталог єргєтгєх командууд:
MKDIR - Дэд каталог їїсгэх
CHDIR - Дэд каталогт шилжих
PATH - Каталогуудын хооронд зам заах
RMDIR - Дэд каталогийг устгах
TREE -Дэд каталогуудын бїтцийг гаргах

Windows 98
Windows 98 нь 32 битийн FAT(File Allocation Table - файл байршлийн хїснэгт)-ийг хэрэглэх болсноор файлыг 4Кбайтаас ч бага хэмжээтэй кластеруудад хувааж хадгалах боломж олгосон. 16 битийн FAT бїхий хатуу дискний хувьд багтаамж нь ихсэх тутам бїтээмж нь багасдаг. Учир нь 16 битийн FAT 65536-аас олон кластерттай байж чаддаггїй бєгєєд их багтаамжтай дисктэй ажиллахын тулд кластер бїрийг томруулах шаардлага тулгардаг. Windows 98 системд гарсан хамгийн чухал єєрчлєлтїїдийн нэг бол USB (Universal Serial Bus)-г нэмсэн явдал юм.
Windows 98 SE (Second Edition)
Уг хувилбарт цомхон байгууллага болон хэд хэдэн айлын компьютерїїдийн хоорондох ерєнхий модемыг хуваах зориулалт бїхий Internet Connection Sharing (ICS) механизм болон USB модем ба IEEE 1394 (FireWire) г.м. тєхєєрємжїїдийг улам боловсронгуй болгох зарим нэмэлтїїд орсон.
Windows ME
Microsoft Windows Me (Millennium Edition) нь албан байгууллагад бус гэрийн хэрэглэгчдэд зориулсан їйлдлийн систем юм. Windows 98 Second Edition системтэй харьцуулахад видео камераас дїрс оруулах энгийн арга, шахах хэрэгсэл бїхий автоматжуулагдсан видео редактор, фото камераас дїрс оруулах, камердах хэрэгсэл зэрэг мультимедиа функцїїдээрээ ялгаатай. Интернэт холболтыг хангах TCP/IP протокол, зарим нэг кодын хэсгийг Windows 2000 системээс авсан ч, Windows Me нь DOS дээр їндэслэгдсэн Windows 9x системийн їргэлжлэл юм.
Windows 2000
Windows vйлдлийн системийн нэг хувилбар болох Windows 2000 нь Windows NT4.0 vйлдлийн систем дээр суурилан зохиогдсон бєгєєд хэд хэдэн хувилбараар хийгдсэн. Microsoft корпораци Windows 2000 vйлдлийн системийг хэрэглэгчийнхээ онцлогоос хамааруулан дараах байдлаар худалдаж эхэлсэн. Гэхдээ гэрийн хэрэглэгчидэд бус голчлон албаны буюу бизнесийн хvрээний хэрэглэгчидэд зориулан гаргажээ.
Windows 2000 Personal Edition
Windows 2000 Server Edition
Windows 2000 Advanced Server Edition
Windows 2000 Datacenter Server
Windows CE
Windows системийн нэг хувилбар болох Windows CE нь жижиг хэмжээний тоон системийн тєхєєрємжинд (PDA) зориулсан їйлдлийн систем юм. Уг їйлдлийн систем нь Windows 95-тай тєстэй тул ашиглахад хялбар байдаг.
Windows NT 4.0
Микрософт фирмийн Windows vйлдлийн системийн серверт зориулан гаргасан хувилбар болох Windows NT3.5-ийн дараагийн хувилбар WindowsNT4.0 нь Windows 2000-ийг гарахаас ємнє ихэнх сервeрт хэрэглэгдэж байсан.
OS/2
Персонал компьютерт зориулсан IBM корпорацийн OS/2 їйлдлийн систем нь 80-аад оны сїїлээр анх гарсан.
Linux
Linux нь сїїлийн жилїїдэд нилээн єргєн хэрэглэгдэж буй персонал компьютерт зориулсан їнэгїй їйлдлийн систем юм. Linux-н Kernel (їйлдлийн системийн гол хэсэг нь юм) -г Linus Torvalds гэдэг Финлянд хїн анх зохиож, дараа нь GNU тєслийнFree Software Foundation буюу їнэгїй програм хангамжийн сан-гийн гишїїдтэй хамтран бїрэн тєгс їйлдлийн системийг гаргасан. Unix їйлдлийн системд байдаг Graphic User interface, X Window систем, TCP/IP протокол болон Emacs editor программ зэргїїд нь мєн энэ їйлдлийн системд байдаг. Unix системээс ялгаатай нь Linux-н програмийн бичилт нь бэлэн байдаг бєгєєд хэн нэг программист їїнийг нь аваад єєрийн шаардлагад нийцїїлэн бичих бїрэн боломжтойгоос гадна гол гол микропроцессорын платформууд болох Intel, Sparc болон Alpha зэргїїдэд зохицуулан гаргасандаа юм.
MAC OS
Mac OS нь Apple Macintosh тєрлийн бїх компьютерт зориулсан їйлдлийн систем юм. Энэ їйлдлийн системийг АНУ болон Япон улсад тїгээмэл хэрэглэдэг. Макинтошийн анхны їйлдлийн систем нь Apple DOS байсан бєгєєд нэг удаад зєвхєн ганц їйлдлийг гїйцэтгэх чадалтай байлаа. Їїний дараа Mac OS 7.1, 7.5 гарсан нь олон їйлдлийг зэрэг гїйцэтгэхээс гадна MS-DOS болон Windows системийн файлуудтай ажиллах боломжтой болсон.
Palm OS
Гарын алганд багтах хэмжээний жижиг PalmPilot компьютерт зориулсан їйлдлийн систем юм. 3Com компанийн Palm Computing нь жижиг хэмжээний тєрєл бїрийн тоон системийн тєхєєрємжїїдийг (PDA- Personal Digital Assistans) їйлдвэрлэдэг юм. Palm OS нь олон їйлдлийг зэрэг гїйцэтгэж чаддаггїй бєгєєд зєвхєн нэг удаад ганц л їйлдлийг хийдэг байна.

Үйлдлийн систем

1.

1 Үйлдлийн систем Үйлдлийн систем үндсэн ойлголт үйлдлийн систем нь шууд удирдлага, техник хангамжийн менежмент, үндсэн системийн үйл ажиллагаа болон word processing, web browser зэрэг хэрэглээний програм хангамжийн ажиллагаанд нөлөөтэйгээр оролцдог програм хангамж юм. Үйлдлийн систем нь компьютерын ажил хийдэг програм эсвэл командын систем гэж тодорхойлж болно.Үйлдлийн систем нь компьютерын програм хангамжийг удирдах болон компьютерын техник хангамжийг идэвхжүүлэх системийн програм хангамж юм.Үйлдлийн систем нь boot процесс дуудагсаны дараа компьютерыг хэрэглэхэд бэлдэж өгдөг ба компьютерыг удирддаг програм хангамж юм.Үйлдлийн систем нь компьютерын хэрэглэгч болон техник хангамжийн хооронд жуучлагч програм юм 1.2 Үйлдлийн систем түүх Хориод жилийн өмнө Apple-ийг үндэслэгч Jobs ба Wozniak хоёр гэртээ ашиглах худалдааны мэдээлэл боловсруулах машины өвөрмөц санаа олсон. Тэр бизнес маш амжиллтай хэрэгжсэн байна. Энэ үеэр Bill Gates болон Paul Allen нар илүү сонин санаа гаргасан байна. Тэр нь худалдааны компьютерын үйлдлийн систем. Энэ нь Jobs, Wozniak-ын санаанаас илүү ер бусын байв. Тухайн үед компьютерын ойлголт ямар нэг физик биет байсан бөгөөд захиалсан зүйл хайрцагтай ирэн, угсарч залгаад л гэрэл нь асдаг байх зэрэг. Гэтэл үйлдлийн систем нь ямар ч бодит биелэлгүй зүйл мэт санагдаж байв. Мэдээж энэ нь дискэн дээр ирсэн бөгөөд суулгаж кодлогдсон нэг тэгийн маш урт цуваа байсан байна. Одоо Gates болон Allen-ын үүсгэсэн компаны үйлдвэрлэдэг үйлдлийн системүүд амжилттай бөгөөд маш сайн борлуулалттай байгаа бөгөөд хүмүүс ганц компань энэ зах зээл дээр монополдчих вий хэмээн санаа зовдог. Компьютерын ерөнхий зорилго бүр компьютерт суулгасан бусад програм хангамж болон техник хангамжийг хэрхэн ажиллуулах, хэрхэн ашиглах талаар компьютерт зааж өгдөг үйлдлийн систем байхыг шаарддаг. Өнөө үед гарч байгаа програм хангамж үйлдлийн системийг шаардах болжээ. MSDOS, Unix,linux, Windows-ууд нь бүгд үйлдлийн системүүд юм. 1.3 Үйлдлийн системийн зорилго Хэрэглэгчийн програмыг гүйцэтгэх, хэрэглэгчид тулгарах хүндрэлийг шийдэх Компьютерын системийг хэрэглэхэд ойлгомжтой амархан болгох Компьютерын техник хангамжийг зохистой хэрэглэх Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргийг дурдвал: диалог буюу хэрэглэгчтэй харьцах оролт-гаралт, өгөгдлийг удирдах програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах сонгосон програмыг ажиллуулах боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис) дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно. PC-ийн ҮС нь дараах үндсэн компонентуудыг агуулах ёстой. Эдгээр нь: командын хэл командын процессор драйверууд файлын систем 1.4 Нээлттэй эхийн үүсэл хөгжил Дэлхийн бүх үйлдлийн систем анх үнэгүй, цаанаасаа дагалдаж ирдэг байжээ. Өөрөөр хэлбэл програмистууд техникээсээ маш их хараат байдаг байлаа. Нэг л нартай өдөр нэгэн програмист өөрийн эрх ашгаа яаж хамгаалах тухай маш оновчтой санаа бодож олжээ. Энэ бол техникийн нөмрөөс холдож бие даан програм зохиогоод түүнийгээ борлуулах явдал байлаа. Энэ нь тэдэнд маш их ашигтайгаар эргэжээ. Учир нь ямар ч програмгүй тооцоолуураар хүн юу хийх билээ дээ. Ийн хүү програмистуудад ашигтай байсан ч гэлээ хэрэглэгчдэд мэдээж шаталттай байлаа. Ийн хүү хүмүүс үнэгүй програм хангамжийг хүсэж байх тэр үед Линус Тровалдс гэгч авьяаслаг залуу гарч ирэн ЮНИКС програмын араг ясан дээр нь өөрийн үзэл бодлоо шингээгээд ямар ч үнэ хөлсгүй тарааж орхижээ. Гэхдээ зүгээр ч нэг тараалгүй шууд эх кодтой нь тараасан нь тэр үеийн програм хангамжийн ертөнцийхнийг мэл гайхуулсан явдал болсон юм. Учир нь энэ бол маш их хөлс, хүч билээ. Ингээд анх нээлттэй эхийн суурь тавигдаж, Линус Торвалдсын тэр кодыг олон хүн шүлсээ гоожуулан судалж эхэлжээ. Маш олон хүн үүгээр хоолоо олж идсэн ч дийлэнх хэсэг нь үүнийг сайжруулан өөрчилсөөр байлаа. Бас ингэж нээлттэй эхийн хөгжүүлэлтийн суурь тавигдаж дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс үүнийг гэртээ суугаад хөгжүүлэх том боломж гарч ирсэн юм. Гэхдээ нээлттэй эх хүчээ авч эхлээгүй байх тэр л үед лицензтэй буюу бидний мэддэгээр майкрософтынхны бүтээл эд оргилдоо тулж байсан юм. Энэ байдал маш урт удаан

хугацаанд үргэлжилж, энэ хооронд майкрософт болон бусад төлбөртэй програм хангамж бүтээгчид хэрэглэгчдийн хэтэвчийг ховх сороод амжжээ. Авсан мөнгөнийхөө хирээр тэд тасралтгүй сайжирч байсан тул хэрэглэгчид түүнийг үгүйсгэж чадахгүй байлаа. Гэтэл дээр үед орхигдсон нээлттэй эх маань гэнэт хөшигний цаанаас гарч ирэх нь тэр. Маш удаан хугацаанд, маш нарийн хөгжиж чадсаны үндсэн дээр маш хүчирхэг системийг бүтээж чадаж ээ. Даанч тэд их хүчирхэг ч гэлээ илүү дуу султай байлаа. Учир нь төлбөртэй програм хангамжийн ертөнц хэтэрхий их шуугиантай байсан болоод Linux-ыг хэн ч сонссонгүй, олж харсангүй. Гэхдээ л тэд бүхнийг орхиод одолгүй оршсоор л байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Linux-ын цуурай илүү олон хүнд хүрч чадаж ээ. 1.5 Нээлттэй программ хангамжын үндсэн ойлголт Нээлттэй эх болон чөлөөт програм хангамж гэж юу вэ? Нээлттэй эх гэдэг маань хэн дуртай хэн чаддаг нь өөрийн хүссэнээрээ тухайн програмыг өөрчилж ямар нэгэн үнэ төлбөргүйгээр хэрэглэж болох чөлөөт програм хангамж юм.Free Software нь Linux-ээс эхээ авсан биш харин ч өөрийн, урт удаан түүхтэй билээ. Нээлттэй эхийн програм хангамжийг зөвхөн үнэнд нь болж сонгодог биш үүнээс гадна ил, далд маш олон ашиг байгаа. Жишээ нь нээлттэй эхээс бид ихийг сурах боломжтой, түүн дээр суурилсан дотоодын бүтээгдэхүүн гэх мэт. Үүнээс гадна нээлттэй эхийн програм хангамж нь лицензгүй биш лицензтэй, лицензээрээ дамжуулан өөрийн болон хэрэглэгчийн эрхийг цааш тунхагладаг. Лицензгүй програм хангамжийг public domain гэж нэрлэдэг.Их Британий Засгийн газрын худалдааны яамны "Нээлттэйэхийн програм хангамжийн засгийн газарт турших нь" илтгэлд нээлттэй-эхийн бүтээгдэхүүн нь техник хангамжаас бага хүчин чадал шаардаж, түүний шинэчлэлтийг багасгаж байна гэж дүгнэжээ. Нээлттэй-эхийн програм хангамж нь ижил төрлийн хаалттай бүтээгдэхүүнүүдийг бодвол илүү бага санах ой болон хүч шаарддаг, хэрэв Windows 3-4 жилд төхөөрөмжийг шинэчлэхийг шаарддаг бол линукс нь 6-8 жил шаардах юм байна.Компьютерын шинжлэх ухааны зөв хөгжил бол нээлттэй эх бүхий програм хангамж гэж хэлмээр байна. Компьютерын програм хангамжийн хөгжлийг аварч маш том дэвшил авчирсан гэж үздэг. Хамгийн энгийн жишээ гэхэд олон зуун программистууд ихээхэн зүйлд суралцсан биз. Олон зуун санхүүгийн боломжгүй боловч чадварлаг залуус өөрийн хэрэгцээндээ шаардлагатай програмыг зохиогоод бусдад буян үйлдэж үнэ төлбөргүй цацсан байх. Худалдааны програм хангамжид нээлттэй эх бүхий програм тийм их саад болдог гэж үү? Миний бодлоор үгүй ээ харин ч бүр эсрэгээр. Хэрвээ худалдаж байгаа л юм бол худалдааны програм хангамжууд нээлттэй програм хангамжаас илүү байг л дээ. Тэд нарт шалгуур болж байна. 1.6 Нээлттэй программ хангамжын ач холбогдол Компьютерын шинжлэх ухааны зөв хөгжил бол нээлттэй эх бүхий програм хангамж гэж хэлэх нь зүйтэй байх. Компьютерын програм хангамжийн хөгжлийг аварч маш том дэвшил авчирсан гэж үздэг. Хамгийн энгийн жишээ гэхэд олон зуун программистууд ихээхэн зүйлд суралцсан. Олон зуун санхүүгийн боломжгүй боловч чадварлаг залуус өөрийн хэрэгцээндээ шаардлагатай програмыг зохиогоод бусдад буян үйлдэж үнэ төлбөргүй цацсан байх. Мөн нийгэмд үзүүлж байгаа хамгийн том ашиг тус нь хууль бус үйл ажиллагааг олон хувиар багасгаж өгч байна. Жишээ нь манай монголчууд шиг өндөр үнэтэй програм хангамж худалдаж авах боломжгүй хүмүүс яаж хууль ёсоор тэдгээрийг хэрэглэх билээ? Нээлттэй програм хангамж нь худалдааны програм хангамж эсвэл хууль ёсны нээлттэй эх бүхий үнэгүй програм хангамж хэрэглэн үү гэсэн сонголтыг бий болгож өгснөөр таны бизнес хийж буй худалдааны програм хангамжийг эвдэж сүйтгэхээс хамгаалж байна. 1.7 Linux үйлдлийн систем Үйлдлийн систем Linux ( Linus Torvalds + Unix = Linux), нь энэ тогтолцоог эвдлэн шинэ сонголтыг бий болгожээ. Linux-ийн нэг давуу тал нь өөрөө free software бөгөөд хуулах олшруулах мөн бусдад тараахыг зөвшөөрдөг Shareware-ийг бодвол free software нь үнэ төлбөргүйгээр өргөн хүрээтэй ашиглагдах боломжтой бөгөөд энэ нь free software-ийн цар хүрээ ахихад ихээхэн хувь нэмэр үзүүлдэг. Linux-ийн амжилтын гол түлхүүр нь тухайн системийн чөлөөт байдалд оршдог юм. Учир нь Linux-ийн Source Code-ийг хэн бүхэн авч чадах бөгөөд судалж болдог . Free Software нь Linux-ээс эхээ авсан биш харин ч өөрийн, урт удаан түүхтэй билээ. Анхандаа Unixийн Source Code нь хялбар бөгөөд чөлөөтэй тархах боломж байсан тул 1968 оноос эхлэн Unix дэлхийн янз бүрийн сургууль болон судалгааны төвүүдэд ашиглагдаж ирсэн юм. Үүнтэй адилаар Tools болон бусад хэрэглээний програмууд цаашаа тараагдан бүх хэрэглэгчийн хүчээр цаашид боловсронгуй болжээ. Тухайн аргаар үүссэн програм болон Unix-ийн нэмэлт программыг University of California in Berkley цуглуулж дахин цааш нь тараажээ. Энэ жишээн дээр Linux-ийн Distribution үүсэн бий болжээ. Linux Diviloper-ууд нь анхандаа интернэтэд нэг нэгтэйгээ учирснаас Linux Internet 2 салшгүй холбоотой болжээ. Developer -ууд internet-ээр хоорондоо холбогдохын тулд mail болон news service-д зориулагдан анхны Linux програмууд зохиогджээ. Internet-д ашиглагдаж буй Webserver-уудын 1/3 нь Source Code-ийг нь үнэлдэг бөгөөд түүнтэй уялдан системийн уямхай чөлөөт чанарыг нь сайшаадаг. Linux-ийн бас нэг ашигтай тал гэвэл лицензгүйгээр ашиглагдах бөгөөд тухайн систем хувийн хэрэгцээ байна уу эсвэл аль нэг үйлдвэр албан байгууллагын

хэрэгцээнд байгаа уу мөнгө төлөх шаардлагагүй юм. Ийм ашигтай талын улмаас Siemens, IBM, Compaq зэрэг пүүс компаниуд Linux-ийг дэмжихээс гадна Linux-д зориулж Oracle Informдээр ажилладаг бөгөөд энэ нь microsoft-ooc их гэсэн үг. Client Server-ийн хэрэглээний хүрээнд олж авахад зарцуулагдах үнэ төлбөргүйгээр жижиг болон дунд үйлдвэрүүдэд Linux нь Unix-ийн ашигтай талыг харуулж чаджээ. Linux нь аль ч нөхцөл байдалд зохицож чаддаг юм. Энэ нь Windows, Novel, Apple-ийн client-үүд аль нэг хүндрэлгүйгээр ашигладаг. Fail болон Printserver-ээс гадна internet-ийн бусад бүх service Linux-ийн standard service болдог юм. Хэрэв хүмүүс өнөөдөр Linux дээр ажиллах сонирхолтой бол хэдэн ашигтай талыг харах болно. Түүн дотор тогтвортой чанар баталгаатай байдал систем ажиллах арга барил орохоос гадна сүлжээ холбооны багтаамж нь томоохон хүчин зүйл болж байгаа юм. Linux-ийг ашиглаж сурсан хэн болгонix Software, AG, Sybase зэрэг мэдээллийн системийн пүүс болон Appiix Stardvision зэрэг компаниуд өөр өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болжээ. KDE болон Gnome 2 Linux-ийг хэрэглэгчдэд дөхүү болгодог. Drag&Drop болон объектын чиглэлтэй олон янзын хэрэглээний мэдээллийн агуулгууд Desktop-ийн хүчин чадалд хамаарагддаг. Энэ суурин дээр анхны Office free Software маягаар үүссэн юм. Барааны эдийн засаг болон санхүүгийн нягтлан бодох системд зориулан текст боловсруулах хүснэгт зохиох нь хялбар болжээ. Гэвч хэтэрхий эрт баярлаж болохгүй юм.

Бүлэг II
2.1 Linux-ын төрөлүүд · Ubuntu · Fedora · Debian · Redhat · Mandrake · Suse · Linux mint · Slackware · mandriva 2.2 Ubuntu Ubuntu нь Debian суурьтай дөнгөж эхлэж байгаа бидэнд хамгийн тохиромжтой нээлттэй эхийн linux үйлдлийн системийн тархац юм. Учир нь гэвэл бидний салж чадахгүй байгаа Windows-ыг бусдыгаа бодвол илүү дэмждэг. Хэрэглээний талдаа их сайн хөгжсөн. Өнгө үзэмж, хэрэглэхэд хялбар, шинэчлэлт хурдан хийгддэг болоод маш олон талаараа Windows-ыг орлож чадах хувилбар юм. Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгөөд байгаа билээ. Техникийн болон бусад төрлийн төлбөртэй үйлчилгээг Canonical эсвэл Ubuntu түншүүдээр дамжуулан авах боломжтой. 2004 оны 10-р сард анхны 4.10 буюу Warty Warthog хувилбараа гаргасан ба 6 сарын мөчлөгтэйгөөр шинэчлэгдэн гарсаар 2006 оны 10-р сард 6.10 буюу Edgy Eft хувибалараа гаргаад байна. Альваа гарсан хувилбар нь жил хагасын туршид дэмжигдэн сайжруулалт авдаг бөгөөд зарим урт хугацааны хувилбарууд нь 5 жил хүртэлх хугацаанд дэмжигдэн ажиллах боломжтой болоод байна. Тодруулбал, өөрийн дэмжигдэх хугацаанд бүхий л програм хангамжуудын сайжруулалтыг авах ба шинэ хувилбарт шилжих эрсдэлээс айхгүй байх боломжтой юм. Үүнээс гадна эхлээд удаагүй байгаа ч 2006 онд нийт линукс хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар "хамгийн шилдэг" линукс тархац гэсэн өргөмжлөлийг хүртээд байгаа билээ. Мөн Ubuntu нь зөвхөн нэг диск ашиглан суух боловч суулгасны дараа интернэтээр дамжуулан 16000 гаруй програм хангамжийн сангаас сонгон ашиглах боломжийг олгодгоороо бусад ижил төрлийн линукс тархацуудаас онцлог юм. "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" ТББ-с санаачлан Ubuntu-н толин серверийг үүсгэсэн бөгөөд энэ нь илүү өндөр хурдаар шинээр програм суулгах, суулгасан програмуудаа сайжруулах болон Ubuntu-н сүүлийн хувилбаруудыг татах боломжийг олгоод байна. Анх Ubuntu нь дангаар гарч байсан бол сүүлд хэрэглэгчийн мэдлэгийн түвшин, сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн Kubuntu. Xubuntu, Edubuntu, Ubuntu Desktop, Ubuntu alternate болон Ubuntu server гэсэн эгч дүүстэй болоод байгаа билээ. Тэдгээрийн онлогуудын талаар товчхон дурдвал: q Ubuntu Desktop буюу энгийн Ubuntu q Kubuntu q Xubuntu q Edubuntu q Ubuntu alternate q Ubuntu server

2.3 Fedora Fedora (эхэн үедээ fedora core гэдэг байсан) нь yum болон rpm дээр суурилдаг бөгөөд энэхүү прожектыг Fedora төсөл болон Redhat ивээн тэтгэж хөгжүүлж явдаг юм байна. Энэхүү үйлдлийн систем нь үнэгүй учираас open source /хэрэглэгч хөгжүүлэх боломжтой/ үйлдлийн систем юм. Fedora нь ойролцоогоор 6 сар тутамд шинэчлэгдэж шинэ хувилбараа гаргаж байдаг. Fedora нь үндсэн Redhat linux-ын тархацаас үүсч бий болсон бөгөөд үүний хөгжилтөд redhat linux-ын үндсэн хэрэглэгчид оролцдог ба үүний ирээдүйн чиг хандлага нь гэрийн хэрэглэгчдэд /home users/ энэхүү үйлдлийн системийг хүргэх юм. Fedora-г маш олон хүн хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь түүний help-ийг хийж ирүүлж байдаг. Ийм учраас үнэгүй байдаг бөгөөд худалдааны зорилгоор ашиглахыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Fedora нь x86, x86_64 платформд live CD/DVD байдлаар ажилладаг. Үндсэн DVD нь x86_64 болон PPC платформд ажилладаг юм байна. Fedora 7-оос өмнөх хувилбарууд нь 5 CD-н дээр байдаг байсан ба тэдгээрээс 2-ийг нь л суулгахад үндсэн tool-үүд нь суучихдаг байсан. Сүлжээний хувьд HTTP, FTP, NFS гэсэн үндсэн хандалтууд суудаг. GNOME бол Fedora-гийн үндсэн дэлгэцийн орчин юм. GNU бол GRUB бол үндсэн boot loader нь юм. Fedora–г суулгахад илүү хялбар ба график болон текст горимд тохиргоог хийх амархан tool-үүд ч байдаг. Үндсэн файл систем нь ext3 гэсэн файл систем байдаг бөгөөд тэр нь илүү найдвартай байдаг бололтой. Fedora-гийн үндсэн урдаа тавьж байгаа зорилгуудын нэг нь жижиг жижиг пакежуудыг агуулсан CD болон DVD байдлаар гаргах явдал юм. Fedora-гийн шинэ хувилбарыг update хийх байдлаар татаж авч болно. Fedora нь ойролцоогоор 8000 пакежийг агуулдаг бөгөөд эдгээр нь албан ёсны тоо баримт юм. Харин албан ёсны бус маш олон пакеж гарч байгаа бөгөөд тэдгээрт зориулан байнга copyright болон патент авах шаардлага гардаг. Пакежуудыг yum гэдэг командаар удирддаг бөгөөд график интерфейсээс pirut, pup-уудыг дуудсанаар бэлэн болдог. Apt-rpm нь маш олон чадвартай бөгөөд ашигтай байдаг. Redhat болон бусад хөгжүүлэлтийн пакежууд update хийх болондээрх tool-тэй хамт суудаг. Fedora-ийн түүх Федора прожект нь 2003 оны сүүлээр үүссэн, бөгөөд энэ үеэс Redhat линукс зогссон бөгөөд Redhat линукс нь худалдааны зорилгоор гарч ирсэн бөгөөд Redhat enterprise линукс (RHEL) нэртэйгээр гарсан. Федора нь түүний үнэгүй хувилбар болон гарсан бөгөөд энэхүү хувилбар нь түүнийг хөгжүүлэх төсөл байдлаар бий болсон. RHEL нь федорагийн хувилбараас гарч ирсэн. Энэхүү хувилбарын тухай илүү ихийг үзэхийг хүсвэл corresponding RHEL versions холбоосоор орно уу.RHEL-ийн үнэтэй байдаг 1 шалтгаан нь шинэчлэгдэх хугацаа урт үйлчилгээ үзүүлэх боломж илүү мөн сертификадтай байдаг учир худалдааны зорилгоор ашигладаг харин федора бол хурдан шинэчлэгдэж байдаг үүний хөгжүүлэлтэд маш олон хүн ордог явдал юм. 2.4 Debian Ian Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыг үүсгэсэн билээ Линукс тархацуудын дундаас хамгийн урт хугацаанд боожин гардаг мөн хамгийн ардчилсан нээлттэй хөгждөг нь мэдээж Debian билээ. Debian гэж юу вэ? Debian төсөл гэдэг нь үнэгүй үйлдлийн систем бүтээх гэсэн ижил зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Бүтээж буй энэ үйлдлийн системийг нь Debian GNU/Linux буюу хялбараар зүгээр л Debian гэдэг. үйлдлийн систем гэдэг нь таны компьютерийг ажиллуулдаг үндсэн программ болон хэрэгслүүдийн бүрдэл юм. үйлдлийн системийн цөм нь кернел. Энэ нь компьютерийн хамгийн чухал программ ба үүний тусламжтайгаар бусад программууд ажилладаг. Debian системүүд нь одоо Linux кернелийг ашиглаж байна. Linux-ийг Linus Torvalds гэгч хүн эхлүүлсэн ба дэлхий даяар мянга мянган программчид үүнийг хөгжүүлж байна. Гэхдээ, Debian-ийг өөр кернел дээр ажиллах боломжтой болгох ажлууд дундаа ороод байна. үйлдлийн системийг бүрдүүлдэг үндсэн хэрэгслүүдийг GNU project гаргадаг ба эдгээр хэрэгсэлүүд нь бүгд үнэгүй байдаг. Мэдээж хүмүүсийн хүсдэг зүйл нь бичиг баримтаа боловсруулах, бизнесээ явуулах, тоглоом тоглоход нь туслах хэрэглээний программууд юм. Тэгвэл Debian нь ямар ч үнэгүй 18733 package (суулгахад хялбар форматтай урьдчилан compile хийсэн программ)-тай ирдэг. Дээрх бүгдийг нэгтгээд хэлэхэд энэ нь яг л цамхаг шиг. Суурь нь кернел, үүний дээр үндсэн хэрэгслүүд, дараа нь хэрэглээний программууд, эцэст нь эдгээрийг зөв зохион байгуулснаар Debain маань ажиллах болно. Энэ бүгдээрээ үнэгүй гэж үү? Та гайхаж байж магадгүй : хүмүүс яах гэж программ бичиж хамаг цагаа үрчихээд, үүнийгээ бүгдийг нь үнэгүй өгдөг байнаа гэж ... Хариулт нь янз бүр. Зарим нь бусдад туслахыг хүссэндээ, зарим нь компьтерийн тухай илүү ихийг сурахыг хүссэндээ, академиуд өөрсдийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнг харах гэж гээд л. Хэдий тийм ч зарим хүмүүст үнэтэй software суулгах хэрэгцээ гардаг ба Debian нь энэ боломжоор ч хангадаг. Тэр ч бүү хэл одоо Debian дээр суулгаж болох үнэтэй software агуулсан package-ийн тоо нэмэгдэж байна. Ямар Hardware хэрэглэхэд тохиромжтой вэ? Debian бараг бүх personal computer дээр тэр дундаа хамгийн хуучны моделиуд дээр нь ч ажиллаж чаддаг. Debian-ы шинэ хувилбар бүр асар олон тооны computer-н архитектурыг дэмжихээр зохиогдсон байдаг.Гэхдээ зарим

компаниуд үйлдвэрлэсэн төхөөрөмжөө дэмжиж ажиллах зарим бүтээгдэхүүнээ “үнэтэй” гаргадаг. Иймээс та тэдний төхөөрөмж дээр GNU/LINUX-г ажиллуулж чадахгүй гэсэн үг. Жишээлбэл зарим компаниуд тодорхой хэмжээний үнэтэй драйвер программууд гаргах нь бий, энэ үед хэрэв тухайн компани бизнесээ орхивол эсвэл танд байгаа төхөөрөмж болон түүний дагалдах бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоовол та асуудалтай тулгарна. Тиймээс та бүхэнд зөвлөхөд үйлдвэрлэсэн төхөөрөмжийнхөө драйверийг үнэгүй түгээдэг компанийг сонгоорой. Би эргэлзсэн хэвээр байна.Зүгээр л Debian-г туршаад үз ! Hard дискний үнэ өдрөөс өдөрт хямдарсаар байгаа энэ үед та өөрийн hard-нд Debian-нд зориулаад 2 хон Gb зай гаргаж чадахгүй гэжүү? Хэрвээ та график интерфейсгүйгээр суулгамаар байгаа бол танд 600 Mb hard dsk-ий сул зай л хангалттай. Энэ бяцхан зайнд Debian бүрэн суух боломжтой ба таны хуучин үйлдлийн системтэй ямар ч асуудал гаргалгүй хамтран ажиллаж чадна. Хэрвээ танд нэмэлт зай хэрэгтэй болвол та өөрийн үйлдлийн системүүдээс аль нэгийг нь устгаад л уг зайгаа гаргаж авч болно шүү дээ. (Debian-ы хэр хүчирхэг систем болохыг үзсэнийхээ дараа таныг Debian-г устгахгүй гэдэгт итгэлтэй байна.) Яаж Debian-г олж авах юм бэ?Та CD-нийхээ үнийг төлөөд Debian-ы худалдааны байгуулагаас Debian-ы install бүхий CD-г авснаар суулгах боломжтой бөгөөд энэ нь илүү түгээмэл арга юм. Хэрвээ та интернетийн өндөр хурдны холболттой бол интернетээс Debian-г татаад суулгаж болно. Би энэ бүгдийг ганцаараа хийж чадахгүй нээ, хаанаас туслалцаа авах вэ?Интернетэд танд туслах олон сайтууд бий. Бас та мэргэжлийн хүмүүсээс Mail-р туслалцаа авч болохоос гадна мэргэжлийн хүнийг хөлсөлсөн ч болох юм. Та өөрөө хэн бэ?Debian-г дэлхийн өнцөг булан бүр дэх 1000 гаруй хөгжүүлэгчид сайн дураараа чөлөөт цагаараа хөгжүүлсээр өнөөгийн түвшинд хүргэсэн билээ. Тэдний цөөхөн нь биеэрээ бие биентэйгээ уулзаж байсан ба mail-р ажлаа явуулдаг. Тэдний mail хаягийг lists.debian.org, IRC-г irc.debian.org хаягаас авч болно. Debian-г хэн хэрэглэдэг вэ?Debian хэрэглэгчид заавал бүртгүүлэх шаардлагагүй байдаг учраас одоогийн байдлаар нарийн тооцсон судалгаа байхгүй. Гэхдээ баримтаас үзэхэд Debian-гтом, жижиг төрөл бүрийн албан байгуулагууд болон мянга,мянган хувь хүмүүс хэрэглэж байна. Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Ian Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыг үүсгэсэн билээ. Эхэн үедээ үнэгүй программ хангамжийн хакерууд болох хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд л хэрэглэгдэж байсан бол аажим аажмаар том, сайн зохион байгуулагдсан хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн дундын бүтээл болсон юм.Олон хүмүүс Debian гэсэн үгний дуудлагын талаар асуудаг тул энд энэ үгийг de.bi.ən гэж дууддаг гэдгийг нэмлээ. Debian гэдэг нь энэ тархацыг үндэслэгч Ian Murdock болон түүний эхнэр Debra-н нэрнүүдийн товчлол юм.

Бүлэг III
3.1 Ubuntu суулгах Хэрэв танд Ubuntu-гийн хувилбар байхгүй бол доорхи хаягаас татаж авч болно http://www.ubuntu.com/getubuntu/download http://mn.releases.ubuntu.com Компьютерээ асаахдаа дискээ хийнэ . Хэсэг хугацааны дараа танд доорх дүрс харагдах болно, хэрэв харагдахгүй байгаа бол компьютерээ шинээр эхлүүлж нэг үзэх хэрэгтэй. Ингээд ч үр дүнгүй бол CD-ROM-ноос систем уншина гэсэн BIOS-н тохиргоог шалгаарай "Start or Install Ubuntu" эсвэл “Start Ubuntu in safe graphics mode " Хэсэг хугацаанд хүлээсний эцэст шууд ашиглах боломжтой систем ачааллах бөгөөд "Install" icon дээр товшсоноор бид системээ суулгаж эхлэх болно. Оршин суугаа хотоо сонгоно . Уг сонголт нь таны тооцоолуурын цаг болон системийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх болохыг анхаарна уу. Улаанбаатар хотыг сонгосон байгаа байдал. Цаг буруу явж байж болно, шинэхэн системээ ачаалсныхаа дараа цагаа тохируулах нь тохиромжтой байдаг. Суулгах явцад болон систем суусны дараа ашиглах гарын байрлалыг сонгож өгнө. Систем суусны дараа өөрийн хүссэн хэлийг нэмж болно, Монголыг хүртэл Өөрийн тухай мэдээллийг оруулна . Өөрийн бүтэн нэр, системийн хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн нэвтрэх үгийг оруулах хэрэгтэй. Хэрэглэгчийн нэр болон нэвтрэх үгээ битгий мартаарай, дараа нь нэвтрэх үгээ сольж болно. Prepare disk space Энд дискний хаана суулгахыг зааж өгнө. Буруу сонголт хийвэл бус үйлдлийнсистем, болон компьютерт хадгалагдаж буй бүх мэдээлэл устана!!! Эсвэл та өөр үйлдлийн системтэй зэрэгцүүлэн ашиглахыг хүсч байвал аль нэг дискийн хуваалт (тасалгааг) жижигсгэж, гарсан зайнд нь суулгаж болно. Үүний Resize буюу доорх сонголтыг хийж шинээр суллах хэмжээгээ зааж өгнө үү. Дор хаяж 5gb зайг суллах хэрэгтэйг анхаараарай. Систем таны өмнөөс тохиргоо сонголтуудыг хийсэн байх бөгөөд хэрэв та Linux үйлдлийн системийн талаар анхан шатны сайн мэдлэггүй бол оролдохгүй хэвээр үлдээж болно.

Танд оруулсан мэдээлэл болон өгсөн тохиргоонуудаа сүүлийн удаа нягтлан шалгах боломж олгож байна. Үүнээс цааш сууж дуустал ямар нэг мэдээлэл эсвэл тохиргоо сольж болохгүйг анхаарна уу. Ингээд "Install" товчийг дарснаар суух ажиллагаа эхлэх бөгөөд таны тооцоолуурын хүчин чадал, СиДи уншигчийн хурд, СиДи-ний чанараас хамаарч удаж болно. Сууж дууссаны дараа үйлдлийн системийг шинээр эхлүүлэх эсэхийг асуусан цонх гарч ирнэ. Та шинэхэн суулгасан Ubuntu үйлдлийн системийг хард дискнээс ачаалж ашиглахыг хүсвэл "Restart now", харин СиДи-ээс системийг ажиллуулсан хэвээр ашиглахыг хүсвэл "Continue using the live CD" товчийг дарна уу 3.2 Ubuntu тохиргоо 3.3Keyboard 1Keyboard-ийн тохиргоо System ->Preferences ->Keyboard Layouts tab-г сонгоод Add дар. Available layouts хэсгээс Mongolia сонгоод ok дар. Close дар 3.4 Networking System->Administration->Network цэс рүү ороход Network Settings цонх гарна . Wired connection-ыг кабель ашиглан, Modem connection-ыг модем ашиглан холбогдох тохиолдолд сонгоно . Бид дотоод сүлжээ үүсгэн холболт хийх гэж байгаа тул Wired connection-ыг сонгон Properties товчлуурыг даран тохиргоо хийнэ Тохиргоог автоматаар таниулахыг хүсвэл Configuration-нд Automatic configuration (DHCP) гэж сонгоно. Харин өөрөө зааж өгөхийг хүсвэл Static IP address гэж сонгоорой. IP address дээр өөртөө IP олгоно Subnet Mask нь тухайн сүлжээг хэд хуваах, хэр хэмжээний төхөөрөмж холбогдох зэрэг хязгаарыг заахад хэрэглэгддэг битийн тоон маск. (subnet-ын тоо, subnet бүр дэх host-ын тоо) 255.255.255.0 нь энгийн тохиромжтой. Gateway address бол гарц буюу холбогдож буй компьютер эсвэл сервэрийн хаяг гэж ойлгож болно

3.5 Принтерийн тохиргоо 1-р алхам Ubuntu-гийн printer tool-г эхлүүлэх System-> Administration->Printing 2-р алхам Принтерийн холболтыг тохируулах New printer дүрс дээр хоёр товш . Add a Printer цонх нээгдэнэ . Принтерээ сонгоод Forward-г дар 3-р алхам Принтерийн драйврыг сонгох Manufacturer хэсгээс өөрийн принтерийн үйлдвэрлэгчийг сонго. Model хэсгээс принтерийн загварыг сонго Ихэнх тохиолдолд Ubuntu таны загварыг дэмждэг драйверыг Driver хэсэгт зааж өгсөн байдаг. Apply товчийг дар. Хэдэн секундын дараа Printing Configuration Tool цонхонд шинэ принтер орж ирнэ.

4-р алхам Принтерийг шалгах

Шинэ принтерийн дүрсэн дээр хулганы баруун товчийг дараад Properties-г сонго . Энд принтерийн цаас, нягтрал, өнгө, ink(бэх) зэргийг тохируулж өгч болно . Одоо Print a Test Page товчин дээр дарж шалгаж үзээрэй . Ингээд Close дар . 3.6 Install & Uninstall System -> Administration -> Synaptic Package Manager цэс рүү ороход дараах цонх гарна. Install-дах гэж буй package-аа хайхын тулд Search-г даран хайна

Package-аа олсны дараа mouse-ынхаа баруун товчлуурыг даран Mark for Installation-г даран Install хийх гэж буй package-уудаа тэмдэглэнэ. Хэрэв uninstall хийхээр бол Mark for Removal-г сонгоорой. Бүх config файлуудтай нь устгахаар бол Mark for Complete Removal-г сонго. Үүний дараа Apply-г дарснаар суулгалт гүйцэтгэгдэнэ. Manual-аар мөн package-уудыг суулгаж болдог. Ubuntu-д зориулсан package нь .deb өргөтөлтэй байх бөгөөд .rpm, .tar.gz, .package, klik:// → .cmg, .sh, .bin, .exe зэрэг package-ууд бас болдог .deb өргөтөлтэй package дээр хоёр товшиход дараах цонх гарахад Install Package товчлуурыг даран ачааллуулж болно. Мөн terminal-с dpkg командаар суулгаж болно. Жишээ нь o dpkg -i /home/carl/Desktop/test.deb make rpm package нь Fedora Core, SUSE Linux and Mandriva-д өргөн ашиглагддаг ба Ubuntu Package Managerаар ажиллахгүй. Гэхдээ түүнийг хөрвүүлэн ажиллуулдаг команд байдаг. sudo alien -i /home/carl/Desktop/test.rpm Архив package-уудыг (.tar, .tar.gz, .tgz, .tar.bz, ...) суулгахдаа эхлээд задлана. Дараа нь тухайн директорт шилжин terminal-с дараах командуудаар ажиллуулна. ./configure sudo make install Update хийх Дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах шаргал өнгийн дүрсэн дээр 2 товш. Update хийхийн тулд administrator эрх хэрэгтэй. admin password оруулаад ok дар Бэлэн байгаа update-уудын жагсаалт гарч ирнэ.Install Updates-г дарж татна Өөр Update-ууд хэрэгтэй бол Check- дээр дар 3.7 Driver install - Terminal-с 8.34.8 Driver суулгах q Шаардлагатай Tool-уудыг суулгана - sudo apt-get update - sudo apt-get install linux-restricted-modules-$(uname -r) - sudo apt-get install xorg-driver-fglrx q Driver-аа config хийнэ - sudo aticonfig --initial q Install-аа дуусгахаар системээ reboot хийнэ - sudo shutdown -r now Бүлэг IV 4.1 Файл болон каталогтой ажиллах (Operation of File Manager) Файл болон каталогийг үүсгэх, засварлах, устгах гэх мэт системийн бүхий л үйлдлийг Konqueror программаар гүйцэтгэдэг. Red Hat Linux үйлдлийн системд тухайн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан байдаг тул файл болон каталогтой ажиллахдаа хандалтын зөшөөрөгдсөн эрх бүхий каталог дахь файл болон каталогтой ажиллах болно. Зөвшөөрөгдөөгүй хэсэгт файл болон каталог нээх, устгах, ажиллуулахад алдааны мэдээлэл өгдөг. Хэрэглэгчийн хандах эрх бүхий каталогийг Home Directory гэдэг. 4.2 Konqueror цонхонд ажиллах

Уг цонхны график хэрэгсэл, дэлгэц дэх мэдээлэл нь HTML хэлийг ашигласан байдаг. Компьютер дээрх файл ба каталогууд нь браузер дээрх холбоосууд мэтээр харагдах болно. Konqueror цонхыг Вэб браузер болгон ашиглах боломжтой. 4.3 Konqueror программыг санах ойд ачаалах Дараах аргаар программыг санах ойд ачаалж болно. Үүнд: а. K үсэг бүхий дүрс дээр дарж, үндсэн цэсийг нээнэ. Нээгдэх жагсаалтаас Home Directory программыг. б. Panel мөрд байрлах Home Directory дүрс дээр дарвал Konqueror цонх нээгдэнэ. Зураг 5.2.1, Зураг 5.2.2. Зураг 5.2.1. Home Dicertory дүрс. Зураг 5.2.2. Konqueror цонх. 4.4 Konqueror цонхны үндсэн бүтэц Цонх нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд: Titlebar – Гарчгийн мөр. Цонхны хамгийн дээд хэсэгт орших мөрийг гарчгийн мөр гэнэ. Энэ нь идэвхтэй байгаа каталогийн нэр, программын нэрийг агуулна. Menubar - Цэсний мөр. Командуудыг бүлэглэн байрлуулсан байх ба нэг даралт хийх буюу гарын ALT+ товчлуурийг цэсийн нэрний эхний үсэгтэй хамт дарах замаар тухайн цэсийг нээж болно. Toolbar – Хэрэгслийн мөр. Түгээмэл хэрэглэгддэг үйлдлүүдийн командыг дүрс хэлбэрээр илэрхийлдэг. Хэрэгсэл дээр хулганы заагуурыг байрлуулбал хэрэглүүрийн талаархи товч мэдээлэл гарна. Үйлдлийг нэг даралтаар сонгоно. Хэрэгслийн сул газарт хулганы баруун товчлуур дээр дарж, нээгдэх жагсаалтаас харагдах хэлбэр, цонхонд байрлах байрлал зэргийг тохируулан өөрчлөх боломжтой. Location bar – Хаягийн мөр. Энэ нь каталог, URL болон идэвхтэй байгаа файлын замыг харуулдаг. Хаягийн мөрийн хэсэгт нээх каталогийн зам болон URL хаягаа бичээд гарын Enter товчлуур дээр дарна. Window - Цонх. Энэ нь Konqueror цонхны файл, каталогийн жагсаалт, Вэб хуудас, баримт нээгдэх хэсэг бөгөөд Window цэснээс хэд хэдэн хэсэгт хуваан хэрэглэх боломжтой. Status bar – Төлвийн мөр. Цонхны хамгийн доод хэсэгт орших мөрийг нэрлэх бөгөөд идэвхтэй байгаа зам, мөр дээр нийт хэдэн утга, хичнээн файл, каталог байгааг илтгэнэ. Хулганы заагуур байрлах утгын товч тодорхойлолт, тайлбар мэдээллийг харуулдаг. Эдгээр нь Konqueror цонхны үндсэн бүтэц бөгөөд бусад хэсгийг Settings цэснээс дэлгэцэнд харагдах эсэхийг тодорхойлж болно. 4.5 Хэрхэн ажиллах вэ? Идэвхтэй ажиллаж байгаа каталогийн нэр нь (path) хаягийн мөр, гарчгийн мөрөнд харагдах ба цонхонд тухайн каталогийн дэд каталог болон файлын жагсаалт харагдана. Дэлгэц дэх файл, каталогийг идэвхжүүлэхдээ файл болон каталогийн нэр дээр дарж болно. Файл болон каталогийн хооронд шилжихдээ гарын сум бүхий товчлууруудын тусламжтайгаар шилжиж болох ба нэг даралт хийж болно. Тухайн файл, каталогийн нэр цэнхэр өнгөөр идэвхжиж харагдана. 4.6 Файл болон каталогийг нээх Файл болон каталогийг нээхдээ: а. 1. Нээх каталогийн нэрийг идэвхжүүлнэ. 2. Гарын Enter товчлуур дээр дарна. б.Файл болон каталогийн нэр дээр хоёр даралт хийнэ. 4.7 Файл болон каталогийг хаах Дэд каталогоос дээд түвшний каталогт шилжихдээ: 1. Цэсний мөрнөөс Go цэсийг нээнэ. Зураг 4.6. 2. Up командыг сонгоно. Зураг 4.6. Go цэсний Up команд. 4.8 Sidebar Цонхны зүүн гар талд байрлах энэхүү хэрэгсэл нь файл болон каталогийн бүтцийг харуулахаас гадна хаягийн дэвтрээс хаяг сонгох (Bookmark), өмнө хандсан файл болон каталогийг үзэх, үндсэн каталог (Home Directory)-т шилжих, сүлжээнд ороход хялбар болгодог. Sidebar хэрэгслийг дэлгэцэнд гаргахдаа: 1. Цэсний мөрнөөс Window цэсийг нээнэ. Зураг 4.7. 2. Show Sidebar командыг сонгоно.

Зураг 4.7. Window цэсний Show Sidebar команд. Sidebar хэрэгсэлд Bookmark, History, Home Directiry, Network, Root Direvtory гэсэн үндсэн таван утга байх бөгөөд уг утга дээр хоёр даралт хийх замаар нээнэ. Нээгдэж байгаа утганд харгалзах мэдээлэл нь цонх дээр харагдах ба тухайн утгын дэд утга байдлаар Sidebar хэрэгсэлд харагдаж болно. Дэд утгыг сонгохдоо мөн тухайн утга дээр хоёр даралт хийнэ. 4.9 Уян дискийн болон CD-ROM төхөөрөмж Систем дэх уян дискийн болон CD-ROM төхөөрөмж нь /mnt гэсэн каталогт харагдах ба /mnt/floppy, /mnt/cdrom гэсэн замтай байж болно. Уян дискийн болон CD-ROM төхөөрөмжийг Sidebar хэрэгслийн Root Directory/mnt каталогоос олж болно. Зураг 4.8. Konqueror цонх, /mnt каталог. 4.10 Файл болон каталог устгах Konqueror программаар файлыг 3 янзаар устгадаг. Trash каталог руу зөөх. Устгасан файл болон каталогийг Trash гэсэн каталогт түр зуур хадгалдаг. Delete-Устгасан файл болон каталогийг сэргээгдэх боломжгүйгээр шууд устгана. Shred-Устгасан файл болон каталогийг хатуу дискний сул зайд таслан зөөдөг. Файл болон каталогийг дараах байдлаар устгана. а. Trash каталог руу зөөх Устгах файл болон каталогийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Edit/Move to Trash командыг сонгоно. Гарын Del товчлуур дээр дарж болно. Зураг 4.10 Зураг 4.10 Edit цэс. б. Delete-шууд устгах Устгах файл болон каталогийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Edit/Delete командыг сонгоно. Гарын Shift+Del товчлуур дээр дарж болно. Зураг 4.9.1. Нээгдэх Delete File цонхны Delete товчлуур дээр дарна. Cancel товчлуур дээр дарвал устгах үйлдлийг хүчингүй болгоно. Энэхүү цонхны Do not ask again нүдийг идэвхжүүбэл Delete File гэсэн файл устгах эсэхийг лавласан цонх дахин нээгдэхгүй. Зураг 5.9.2. Зураг 4.9.2. Delete File цонх. в. Shred-таслах Устгах файл болон каталогийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Edit/Shred командыг сонгоно. Гарын Ctrl+Shift+Del товчлуур дээр дарж болно. Зураг 4.9.1. Нээгдэх Shred File цонхны Shred товчлуур дээр дарна. Cancel товчлуур дээр дарвал устгах үйлдлийг хүчингүй болгоно. Энэхүү цонхны Do not ask again нүдийг идэвхжүүлбэл Shred File гэсэн файл устгах эсэхийг лавласан цонх дахин нээгдэхгүй. Зураг 4.9.3. Зураг 4.9.3. Shred File цонх. 4.11 Файл болон каталог зөөх, хуулах а. Файл болон каталогийг хуулах Хуулах файл болон каталогийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Edit/Copy командыг сонгох юмуу хэрэгслийн Copy товчлуур дээр дарна. Гарын Ctrl+C товчлуур дээр дарж болно. Зураг 5.10. Файл болон каталогийг хуулах замыг нээнэ. Цэсний мөрнөөс Edit/Paste командыг сонгох юмуу Edit хэрэгслийн Paste товчлуур дээр дарна. Гарын Ctrl+V товчлуур дээр дарж болно. Зураг 5.10. Зураг 4.10. Edit цэсний Copy, Cut, Paste команд. б. Файл болон каталогийг зөөх Зөөх файл болон каталогийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Edit/Cut командыг сонгох юмуу хэрэгслийн Cut товчлуур дээр дарна. Гарын Ctrl+X товчлуур дээр дарж болно. Зураг 5.10. Файл болон каталогийг зөөх замыг нээнэ. Цэсний мөрнөөс Edit/Paste командыг сонгох юмуу хэрэгслийн Paste товчлуур дээр дарна. Гарын Ctrl+V товчлуур дээр дарж болно. Зураг 5.10. Жишээ болгон уян дискэнд хэрхэн файл болон каталогийг хуулах талаар авч үзье. Үүний тулд: Диск төхөөрөмжид уян дискийг хийнэ. Энэ үед уян дискийн хамгаалалтыг авсан байх хэрэгтэй. Аваагүй тохиолдолд мэдээлэл хуулагдахгүй болохыг анхаарна уу. Хуулах файл болон каталогийг идэвхжүүлнэ.

Хуулах командыг сонгоно. /mnt/floppy буюу Root Directory/mnt/floppy замаар хандан хуулах байрлалыг сонгоно. Paste команд өгнө. 4.12 Файл болон каталог үүсгэх Каталог, текст файл, HTML файл үүсгэх мэт олон боломж байх бөгөөд эдгээрээс зөвхөн дэд каталогийг хэрхэн үүсгэх талаар авч үзэе. Дэд каталог үүсгэх байрлалаа сонгоно. Энэ нь Home Directory дотор л үүсэх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Цэсний мөрнөөс Edit/Create New/Directory… командыг сонгоно. Зураг 5.11.1. Зураг 5.11.1. Edit/Create New цэсний дэд цэс. Нээгдэх Konqueror цонхны New Directory талбар дахь Directory гэсэн нэрийг устган шинээр үүсгэх каталогийн нэрийг оруулна. Зураг 5.11.2. Зураг 5.11.2. Konqueror цонх. OK товчлуур дээр дарна.

Бүлэг V 5.1 KWord программыг хэрэглэх (Operation of KWord) KWord нь KOffice багц программын текст боловсруулах программ юм. KOffice программ нь дараах багц программыг мөн агуулна. KSpread (Хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах), KPresenter (Танилцуулгын программ), Kontour (Вектор зургийн программ), Krayon (Bitmap зураг засварлагч программ), Kivio (Урсгалын диаграммын программ), Kugar (Тайлангийн программ) болон маш энгийн дэлгэцийн бүтэц нь таны ажилд туслах болно. 5.2 KWord программыг санах ойд ачаалах Дараах аргаар программыг санах ойд ачаалж болно. Үүнд: а.K үсэг бүхий дүрс дээр дарж, үндсэн цэсийг нээнэ. Нээгдэх жагсаалтаас Office/KWord программыг нээнэ. Зураг 5.1. Үндсэн цэсний Office/KWord команд. б.Konqueror цонхноос KWord программын .kwd төрлийн текст файлыг нээвэл KWord программ автоматаар санах ойд ачаалагдана. в.KOffice багц программын Workspace программаас тус тус санах ойд ачаалж болно. 5.3 Урьдчилсан сонголтын цонх (Choose window) Энэхүү цонх нь KWord программыг санах ойд ачаалахад дэлгэцэнд нээгдэх бөгөөд анх удаа нээж ажиллуулж байгаа тохиолдолд: Start with an empty document сонголтыг идэвхжүүлнэ. Зураг 5.2. OK товчлуур дээр дарна. Зураг 5.2. Урьдчилсан сонголтын Choose цонх. Уг цонхны: Create new document from a Template - Хүрээ ашиглан баримт зохион байгуулахад, Open an existing document - Өмнө үүсгэсэн дурын төхөөрөмжөөс баримтыг нээхэд, Open a recent document – Хамгийн сүүлд ажилласан баримтуудаас сонгон нээхэд, Start with an empty document – Шинээр хоосон баримт үүсгэн ажиллах үед тус тус сонгогдоно 5.4 KWord программын цонхны бүтэц Цонх нь дараах үндсэн бүтэцтэй байна. Зураг 5.3.1. Үүнд: Зураг 5.3.1. KWord программын цонх. Гарчгийн мөр Цэсний мөр Хэрэгслийн мөр Document Area буюу баримтын талбар Гарчгийн мөр буюу Titlebar. KWord программын гарчгийн мөр идэвхтэй байгаа баримтын файлын зам, нэр, өөрчлөлт орсон

эсэхийг үзүүлсэн мэдээлэл болон программын нэрийг харуулна. Гарчгийн мөрийн төгсгөлд программын цонхыг буулгах, томсгох, багасгах, хаах товчлуурууд байрлана. Цэсний мөр бюу Menubar. KWord программын функц, тохиргооны командуудыг агуулна. Хэрэгслийн мөр буюу Toolbar. KWord программын түгээмэл хэрэглэгддэг командыг дүрс хэлбэрээр илэрхийлдэг. Хэрэгсэл дээр хулганы заагуурыг байрлуулбал хэрэгслийн талаархи товч мэдээлэл гарна. Үйлдлийг нэг даралтаар сонгоно. Хэрэгслийн сул газарт хулганы баруун товчлуурыг дарж нээгдэх жагсаалтаас харагдах хэлбэр, цонхонд байрлах байрлал зэргийг тохируулан өөрчлөх боломжтой. Хэрэгслүүдийг гүйцэтгэх үйлдлийн чиглэлээр нь бүлэглэн хэд хэдэн хэсэг болгон үзүүлсэн байх бөгөөд цэсний мөрнөөс Settings командыг сонгон нээгдэх цэснээс дэлгэцэнд харагдах эсэхийг нь тодорхойлно. Жишээлбэл, File Toolbar нь шинэ баримт үүсгэх, файл нээх, хадгалах гэх мэт файлтай ажиллах хэрэгслүүдийг агуулсан байхад, Edit Toolbar нь үйлдлийг буцаах, текст хуулах, зөөх, устгах гэх мэт текст засварлах хэрэгслүүдийг агуулна. File Toolbar хэрэгслийг дэлгэцэнд харагдах эсэхийг тодорхойлохын тулд цэсний мөрнөөс Settings командыг сонгон, нээгдэх цэснээс Show File Toolbar командыг сонгоно. Зураг 5.3.2. Зураг 5.3.2. Цэсний мөрний Settings цэс. Document Area буюу ажлын үндсэн талбар. KWord программын ажлын үндсэн талбар нь дараах хэсгүүдээс тогтоно. Хэвтээ болон босоо шугам (Horizontal and Vertical Rulers) Хуудасны текст бичигдэх цэвэр хэмжээ болон гадна орхигдох хоосон зайн хэмжээг тодорхойлдог. Зураг 5.3.3. Зураг 5.3.3. Ruler. Scroll bar Хуудасны хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу гүйлгэн харахад ашиглана. Document View Энэхүү талбарт текст мэдээллээ оруулна. Баримтын мэдээллийн сонгосон төлөв байдлыг харах болон текстийг зөөх, хуудсанд оруулах гэх мэт бичиг баримт боловсруулах үйлдлийг гүйцэтгэнэ. Зураг 5.3.4. Зураг 5.3.4. Ажлын үндсэн талбар. 5.5 KWord программын хэрэгслүүдийн тухай. File Toolbar Шинэ баримт үүсгэх, файл нээх, хадгалах, хэвлэх гэх мэт файлтай ажиллах хэрэгслүүдийг агуулна. Edit Toolbar Үйлдлийг буцаах, текст хуулах, зөөх, устгах, хайх, дүрмийн алдаа засах гэх мэт текстийг засварлах хэрэгслүүдийг агуулна. Table Toolbar Хүснэгтийн багана, мөр устгах, нэмэх зэрэг хүснэгттэй ажиллах командуудыг агуулна. Insert Toolbar Баримтанд хүрээ нэмэхээс гадна зураг, хүснэгт, томъёо оруулах гэх мэт командуудыг агуулна. Paragraph Toolbar Баримтан дахь мэдээллийг хуудсанд голлуулах, дугаарлах гэх мэт зүйлийг форматлах командуудыг агуулна. Format Toolbar Текстийн фонт сонгох, тодруулах, налуугаар бичих, текстийн өнгө солих, хэмжээг өөрчлөх зэрэг текстийг форматлах хэрэгслүүдыг агуулна. Borders Toolbar Зүйлийг хүрээнд оруулах, хүрээний өнгийг сонгох зэрэг хэрэгслийг агуулна. Formula Toolbar Баримтанд томъёо оруулахад тэдгээрийн сонгох цэсний хэрэгслүүдийг агуулна. 5.6 KWord программаас гарах Дараах аргуудаар программаас гарч болно. Цэсний мөрнөөс File/Quit команд сонгоно. Гарын Alt+F4 товчлуур дээр дарна. Гарчгийн мөрийн чагт бүхий товчлуур дээр дарна. 5.7 Шинээр баримт үүсгэх а. Цэсний мөрнөөс File/New команд сонгоно.б. Гарын Ctrl+N товчлуур дээр дарна.в. File хэрэгслээс дүрс бүхий New товчлуур дээр дарна. Нээгдэх Choose цонхны Start with an empty document сонголтыг идэвхжүүлнэ. Зураг 5.2. OK товчлуур дээр дарна.

5.8 Баримтыг нээх Дараах аргуудаар баримтыг нээж болно. а. Өмнө үүсгэн хадгалсан файлыг нээхдээ а. Цэсний мөрнөөс File/Open команд сонгоно.б. Гарын Ctrl+O товчлуур дээр дарна.в. File хэрэгслээс дүрс бүхий New товчлуур дээр дарна. Нээгдэх Open Document цонхны pop-up цэсэнд файл хадгалсан каталогийн нэрийг заана. Үүний тулд: Open Document цонхны (Home Directory) товчлуур дээр дарснаар Home Directory каталогит шилжинэ. Pop-up цэсэнд /mnt/cdrom, /mnt/floppy хэмээн сонгосноор компакт болон уян дискэн дэх файл болон каталогийн жагсаалтыг харна. Зураг 5.7.1. Open Document цонх. Open Document цонхны зүүн гар талын талбарт идэвхтэй диск төхөөрөмж дэх файл болон каталогийн жагсаалт харагдах бөгөөд каталогийн нэр дээр хоёр даралт хийх замаар каталогийг нээнэ. Файлын нэрийг идэвхжүүлбэл Open Document цонхны баруун талын талбарт файлын агуулга харагдана. Нээгдэх боломжгүй файл бий гэдгийг анхаарна уу. Энэхүү талбарт нээх файлын нэрийг идэвхжүүлнэ. OK товчлуур дээр дарна. б. Сүүлд нээсэн болон өөрчлөлт оруулан хадгалсан файлыг нээх Цэсний мөрнөөс File/Open Recent командыг сонгоно. Зураг 4.7.2. Нээгдэх жагсаалтаас файлын нэрийг сонгоно. Зураг 5.7.2. File/Open Recent команд. 5.9 Баримтыг хадгалах Баримтыг Save, Save As… командуудаар хадгална. Save командыг дараах 3 аргаар сонгож болно. Цэсний мөрнөөс File/Save команд сонгоно. Гарын Ctrl+S товчлуур дээр дарна. File хэрэгслээс дүрс бүхий Save товчлуур дээр дарна. Save As… командаар файлыг дахин өөр нэрээр, өөр каталогт хадгалдаг. Энэхүү командыг дараах байдлаар гүйцэтгэнэ. File/Save As… командыг сонгоно. Өмнө нэр өгч хадгалаагүй файлын хувьд Save командыг сонговол уг командыг сонгосонтой ижил цонх нээгдэнэ. Нээгдэх Save document as цонхны pop-up цэсэнд хадгалах каталогийг заана. Зураг 5.8. Save document as цонх. Location талбарт файлын нэрийг оруулна. Filter талбарт файлын төрлийг заана. KWord баримтын хувьд файлын төрлийг KWord хэмээн сонгоно. OK товчлуур дээр дарна. Жич: KWord программ дээр боловсруулагдсан файл нь .kwd өргөтгөлтэй байдаг. 5.10 Текст мэдээллийг засварлах Текст оруулах Текстийг хүрээ (Frame) буюу ажлын талбарт, текст хүрээ (Text Frame), хүснэгтэнд оруулж болно. Үүний тулд хүрээ болон хүснэгтийн нүдэнд нэг даралт хийх замаар курсорыг идэвхжүүлж бичнэ. Текстийг идэвхжүүлэх Ажлын талбар дахь текстэн мэдээллийг дахин засварлахын тулд сонгон идэвхжүүлдэг. Идэвхжүүлсэн текст нь цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн харагддаг. Идэвхжүүлсэн болон идэвхжүүлээгүй текст. Текстийг гараас болон хулганы тусламжтайгаар сонгон идэвхжүүлэх боломжтой. а. Текстийг гараас идэвхжүүлэх Shift+Left Arrow - Курсорын байрлалаас хойшхи текстийг тэмдэгт тэмдэгтээр идэвхжүүлнэ. Shift+Right Arrow - Курсорын байрлалаас өмнөх текстийг тэмдэгт тэмдэгтээр идэвхжүүлнэ. Shift+Up Arrow - Курсорын байрлалаас дээш мөр мөрөөр текстийг идэвхжүүлнэ. Shift+Down Arrow - Курсорын байрлалаас доош мөр мөрөөр текстийг идэвхжүүлнэ. Shift+Home - Курсорын байрлалаас мөрийн эхлэл хүртэл курсор идэвхтэй байгаа мөрийн текстийг идэвхжүүлнэ. Shift+End - Курсорын байрлалаас мөрийн төгсгөл хүртэл курсор идэвхтэй байгаа мөрийн текстийг идэвхжүүлнэ. б. Текстийг хулганы тусламжтайгаар идэвхжүүлэх Идэвхжүүлэх текстийн эхэнд хулганы заагуурыг байрлуулан хулганы зүүн товчлуурыг дараастайгаар текстийн төгсгөл хүртэл чирэх даралт хийнэ.

Текстийн үсгийн хэмжээг өөрчлөх а. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Format/Font… команд сонгоно. Нээгдэх Select Font цонхны Size хэсгийн жагсаалтаас текстийн үсгийн хэмжээг сонгоно. Зураг 5.9.2. Зураг 5.9.2. Select Font цонх. OK товчлуур дээр дарна. б. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Format хэрэгслийн Size талбарын утгыг өөрчилнө. Зураг 5.9.3. Зураг 5.9.3. Format Toolbar хэрэглүүрийн Size хэсэг. Текстийн өнгийг өөрчлөх а. 1. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. 2. Цэсний мөрнөөс Format/Font… команд сонгоно. 3. Нээгдэх Select Font цонхны Change Color… товчлуур дээр дарна. Зураг 5.9.3. 4. Нээгдэх Select Color цонхонд өнгөө тохируулна. Зураг 5.9.4. Зураг 5.9.4. Select Color харилцах цонх. 5. OK товчлуур дээр дарна. 6. Select Font цонхны OK товчлуур дээр дарна. б. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Format хэрэгслийн Text Color товчлуурын доош заасан сум бүхий хэсэг дээр дарна. Нээгдэх өнгө сонголтын талбарт өөрчлөх өнгөө сонгоно. Зураг 5.9.5. Зураг 5.9.5. Өнгө сонголтын талбар. в. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Format хэрэглүүрийн Text Color товчлуурын A үсэг бүхий хэсэг дээр дарна. Нээгдэх Select Color цонхонд өнгөө тохируулна. Зураг 5.9.4. OK товчлуур дээр дарна. Текстийн фонтыг өөрчлөх а. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Format/Font… команд сонгоно. Нээгдэх Select Font цонхны Font талбарын жагсаалтаас өөрчлөх шрифтийнхээ нэрийг сонгон идэвхжүүлнэ. Зураг 5.9.3. OK товчлуур дээр дарна. б. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Format хэрэгслийн Font жагсаалтаас шрифтийнхээ нэрийг сонгоно. Текстийг хуулах, зөөх, баримтанд оруулах болон завсрын санах ой Баримтыг боловсруулахад хуулах (Copy), зөөх (Cut), баримтанд оруулах (Paste) үйлдэл нь ажлыг хөнгөвчилдөг. Copy команд Хуулах командыг дараах аргаар сонгож болно. Цэсний мөрнөөс Edit/Open команд сонгоно. Гарын Ctrl+C товчлуур дээр дарна. Edit хэрэгслээс дүрс бүхий Copy товчлуур дээр дарна. Copy командыг сонгосноор идэвхжүүлсэн текстийг Clipboard буюу завсрын санах ойд хадгална. Эх текст нь ямар нэгэн өөрчлөлтгүй хэвээр үлдэнэ.

Cut команд Зөөх командыг дараах аргаар сонгож болно. Цэсний мөрнөөс Edit/Cut команд сонгоно. Гарын Ctrl+X товчлуур дээр дарна. Edit хэрэгслээс дүрс бүхий Cut товчлуур дээр дарна. Cut командыг сонгосноор идэвхжүүлсэн текстийг Clipboard буюу завсрын санах ойд хадгалах бөгөөд идэвхжүүлсэн текст баримтаас устгагдана. Paste команд Хуулах командыг дараах 3 аргаар сонгож болно. Цэсний мөрнөөс Edit/Paste команд сонгоно. Гарын Ctrl+V товчлуур дээр дарна. Edit хэрэгслээс дүрс бүхий Paste товчлуур дээр дарна. Paste командыг сонгосноор завсрын санах ойд хадгалсан мэдээллийг курсор идэвхтэй байгаа байрлалд оруулна. Завсрын санах ойд хадгалагдсан текстэн мэдээллийг хэдэн ч удаа Paste командаар оруулж болно. KWord программын түгээмэл хэрэглэгддэг командуудыг цэсний хэрэгслүүдээр тайлбарлая. (Bold) өргөн болгох, гарын Ctrl+B товчлуур дээр дарна. (Italic) налуу болгох, гарын Ctrl+I товчлуур дээр дарна. (Underline) доогуур зураастай болгох, гарын Ctrl+U товчлуур дээр дарна. (Strike out) дундуур зураас оруулах, (Superscript) текстийг зэрэг байдлаар оруулах, (Subscript) текстийг илтгэгч байдлаар оруулах (Align Left) хэвтээ тэнхлэгийн дагуу зүүн тийш зэрэгцүүлэх, (Align Center) хэвтээ тэнхлэгийн дагуу төвд байрлуулах, (Align Right) хэвтээ тэнхлэгийн дагуу баруун тийш зэрэгцүүлэх, (Align Block) мөр тэнцүүлэх, (List) дугаарлах, (Decrease Indent) догол мөр урагш шилжүүлэх, (Increase Indent) догол мөр хойш шилжүүлэх. 5.11 Зураг оруулах Текстийн дунд зураг оруулан баримт боловсруулж болно. Баримтанд зураг оруулахын тулд: Командыг дараах аргаар сонгоно.а. Цэсний мөрнөөс Insert/Picture… команд сонгоно. Зураг 5.10.1.Зураг 5.10.1. Insert/Picture… команд.б. Гарын F3 товчлуур дээр дарна.в. Insert хэрэгслээс дүрс бүхий Picture товчлуур дээр дарна. Нээгдэх Insert Picture цонхонд дараах үйлдлийг хийнэ. jpeg, png, tiff гэх мэт төрлийн зургийн файлыг оруулах тохиолдолд Choose Image товчлуур дээр, бэлэн зургийн сангаас зураг оруулах тохиолдолд Choose Clipart товчлуур дээр тус тус дарна. Зураг 5.10.2. Зураг 5.10.2. Insert Picture цонх.

Нээгдэх Choose Image цонхонд зургийн файлаа сонгоно. Зураг 5.10.3. Зураг 5.10.3. Choose Image цонх. OK товчлуур дээр дарна. Нээгдэх Insert Picture цонхонд сонгосон зураг харагдах бөгөөд Insert Picture Inline сонголтыг идэвхжүүлнэ. OK товчлуур дээр дарна. 5.12 Хүснэгттэй ажиллах Хүснэгт оруулах Командыг дараах аргаар сонгоно.а. Цэсний мөрнөөс Insert/Table… команд сонгоно. Зураг 5.10.1.б. Гарын F5 товчлуур дээр дарна.в. Insert хэрэгслээс дүрс бүхий Table товчлуур дээр дарна. Нээгдэх Insert Table цонхонд дараах үйлдлийг хийнэ. а. Number of Rows: талбарт хүснэгтийн мөрийн тоог дээш болон доош чиглэсэн сум бүхий товчлуурын тусламжтайгаар оруулна. б. Number of Columns: талбарт хүснэгтийн баганын тоог дээш болон доош чиглэсэн сум бүхий товчлуурын тусламжтайгаар заана. Зураг 5.11.1. Insert Table цонх. Хүснэгтийг идэвхжүүлэх Хүснэгтийн хүрээ шугам дээр хулганы заагуурыг байрлуулахад хулганы заагуур гар хэлбэртэй болох бөгөөд энэ үед нэг даралт хийх замаар идэвхжүүлнэ. Зураг 5.11.2. Зураг 5.11.2. Хүснэгт идэвхжсэн байдал. Хүснэгтэд мөр оруулах Хүснэгтийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Table/Insert Row… команд сонгох буюу Table хэрэгслээс дүрс бүхий Insert Row товчлуур дээр дарна. Зураг 5.11.3. Зураг 5.11.3. Table/Insert Row… команд. Нээгдэх Insert Row цонхны Insert New Rows талбарт мөр оруулах байрлалыг заана. Заасан мөрийн өмнө оруулах тохиолдолд Before, хойно оруулах тохиолдолд After сонголтыг тус тус идэвхжүүлнэ. Зураг 5.11.4. Зураг 5.11.4. Insert Row цонх. Row: талбарт шинэ мөр оруулах мөрийн дугаарыг заана. OK товчлуур дээр дарна. Хүснэгтэд багана оруулах Хүснэгтийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Table/Insert Column… команд сонгох буюу Table хэрэгслээс дүрс бүхий Insert Column товчлуур дээр дарна. Нээгдэх Insert Column цонхны Insert New Column талбарт багана оруулах байрлалыг заана. Заасан баганын өмнө оруулах тохиолдолд Before, хойно оруулах тохиолдолд After сонголтыг тус тус хийнэ. Зураг 5.11.5. Insert Column цонх. Column: талбарт шинэ багана оруулах баганы дугаарыг заана. OK товчлуур дээр дарна. Хүснэгтийн мөр устгах Хүснэгтийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Table/Delete Row… команд сонгох буюу Table хэрэгслээс дүрс бүхий Delete Row товчлуур дээр дарна. Нээгдэх Delete Row цонхны Delete Row: талбарт устгах мөрийн дугаарыг заана. Зураг 5.11.6. Зураг 5.11.6. Delete Row цонх. Delete товчлуур дээр дарна. Хүснэгтийн багана устгах

Хүснэгтийг идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Table/Delete Column… команд сонгох буюу Table хэрэгслээс дүрс бүхий Delete Column товчлуур дээр дарна. Нээгдэх Delete Column цонхны Delete Column: талбарт устгах баганы дугаарыг заана. Зураг 5.11.7. Зураг 5.11.7. Delete Column цонх. Delete товчлуур дээр дарна Бүлэг VI 6.1KSpread программыг хэрэглэх (Operation of KSpread) KOffice багц программын KSpread нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ юм. 6.2 KSpread программыг санах ойд ачаалах Дараах аргаар программыг санах ойд ачаална. Үүнд: а. K үсэг бүхий дүрс дээр дарж, үндсэн цэсийг нээнэ. Зураг 3.5.1 Нээгдэх жагсаалтаас Office/KSpread программыг сонгоно. Зураг 6.1. Зураг 6.1. Үндсэн цэсний Office/ KSpread команд. б. Konqueror цонхноос KSpread программын .ksp төрөлтэй файлыг нээвэл KSpread программ автоматаар санах ойд ачаалагдах болно. в. KOffice багц программын Workspace программаас тус тус санах ойд ачаалж болно. 6.3 Урьдчилсан сонголтын цонх (Choose window) Choose window цонх нь KSpread программыг санах ойд ачаалахад дэлгэцэнд нээгдэх бөгөөд анх удаагаа KSpread программыг нээж ажиллуулж байгаа тохиолдолд: Start with an empty document сонголтыг идэвхжүүлнэ. Зураг 6.2.

Зураг 6.2. Урьдчилсан сонголтын Choose цонх. OK товчлуур дээр дарна. Уг цонхны: Open an existing document - Өмнө үүсгэн хадгалсан дурын төхөөрөмж дээрээс файлыг нээхэд, Open a recent document – Хамгийн сүүлд ажилласан баримтуудаас сонгон нээхэд, Start with an empty document – Шинээр хоосон баримт үүсгэн ажиллахад үед тус тус хэрэглэгдэнэ. 6.4 KSpread программын цонхны бүтэц KSpread программын цонх нь дараах бүтэцтэй байна. Зураг 6.3.1. Зураг 6.3.1. KSpread программын цонх. Гарчгийн мөр Цэсний мөр Хэрэгслийн мөр Томъёоны мөр Spread Sheet буюу ажлын хуудас Гарчгийн мөр буюу Titlebar. KSpread программын гарчгийн мөр идэвхтэй байгаа баримтын файлын зам, нэр, өөрчлөлт орсон эсэхийг үзүүлсэн мэдээлэл болон программын нэрийг харуулна. Гарчгийн мөрийн төгсгөлд программын цонхыг жижигрүүлэх, томсгох, багасгах, хаах товчлуурууд тус тус байрлана. Цэсийн мөр буюу Menubar. KSpread программын үндсэн функц, тохиргооны командуудыг агуулна. Хэрэгслийн мөр буюу Toolbar. KSpread программын түгээмэл хэрэглэгддэг командыг дүрс хэлбэрээр илэрхийлдэг. Хэрэгсэл дээр хулганы заагуурыг байрлуулбал тухайн хэрэгслийн талаархи товч мэдээлэл гарна. Үйлдлийг нэг даралтаар сонгоно. Хэрэгслийн сул газарт хулганы баруун товчлуурыг дарж нээгдэх жагсаалтаас цонхонд байрлах байрлал, дүрсийн хэмжээ зэргийг тохируулан өөрчлөх боломжтой.

Хэрэгслүүдийг гүйцэтгэх үйлдлийн чиглэлээр нь бүлэглэн хэд хэдэн хэсэг болгон үзүүлсэн байх бөгөөд цэсний мөрнөөс Settings командыг сонгон нээгдэх цэснээс дэлгэцэнд харагдах эсэхийг нь тодорхойлно. Жишээлбэл, File Toolbar нь шинэ баримт үүсгэх, файл нээх, хадгалах гэх мэт файлтай ажиллах хэрэгслүүдийг агуулсан байхад, Edit Toolbar нь үйлдлийг буцаах, текст хуулах, зөөх, устгах, хүснэгтээс мөр болон баганыг нэмэх, хасах, эрэмбэлэх, график оруулах гэх мэт хэрэгслүүдийг агуулна. File Toolbar хэрэгслийг дэлгэцэнд харагдах эсэхийг тодорхойлохын тулд цэсний мөрнөөс Settings командыг сонгон нээгдэх цэснээс Show File Toolbar командыг сонгоно. Зураг 6.3.2. Зураг 6.3.2. Үндсэн цэсийн Settings цэс. Томъёоны мөр. Нүдний хаяг болон томъёо оруулна. SpreadSheet буюу ажлын хуудас. KSpread программын ажлын хуудас нь дараах хэсгүүдээс тогтоно. Үүнд: Мөр болон багана (Rows and Columns) Мөр ба багана тус бүр өөр өөрийн нэр хаягтай. Мөрийг 1, 2, 3 …, баганыг А, B, C, D гэх мэтээр нэрлэнэ. Scroll bar Хуудсыг хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу гүйлгэн харахад ашиглана. Table буюу ажлын талбар Энэхүү талбарт хүснэгтэн мэдээллээ оруулна. Хүснэгтэн мэдээллийн сонгосон төлөв байдлыг харах болон мөр ба баганыг зөөх, хуудсанд оруулах гэх мэт хүснэгтэн мэдээллийг боловсруулна. Зураг 6.3.3. Зураг 6.3.3. Table. 6.6 KSpread программын хэрэгслүүдийн тухай File Toolbar Шинэ баримт үүсгэх, файл нээх, хадгалах, хэвлэх гэх мэт файлтай ажиллах хэрэгслүүдийг агуулна. Edit Toolbar Үйлдлийг буцаах, текст хуулах, зөөх, устгах, хүснэгтээс мөр болон баганыг нэмэх, хасах, эрэмбэлэх, график оруулах гэх мэт хэрэгслүүдийг агуулна. Math Toolbar Хүснэгтэнд томъёо оруулах, нэмэх, хасах үйлдэл болон математикийн функцуудыг оруулах хэрэгслүүдийг агуулна. Format Toolbar Текстийн фонт сонгох, тодруулах, налуугаар бичих, текстийн өнгө солих, хэмжээг өөрчлөх зэрэг текстийг форматлах хэрэгслүүдыг агуулна. Color/Border Toolbar Хүснэгтийн хүрээ шугамыг зурах, шугмын өнгө оруулах, дэвсгэр өнгө оруулах хэрэгслүүдийг агуулна. 6.7 KSpread программаас гарах Дараах аргуудаар программаас гарч болно. Цэсний мөрнөөс File/Quit команд сонгоно. Зураг 6.5. Зураг 6.5. File цэс. Гарын Alt+F4 товчлуур дээр дарна. Гарчгийн мөрийн чагт бүхий товчлуур дээр дарна. 6.8 Шинээр баримт үүсгэх а. Цэсний мөрнөөс File/New команд сонгоно.б. Гарын Ctrl+N товчлуур дээр дарна.в. File хэрэгслээс дүрс бүхий New товчлуур дээр дарна. Нээгдэх Choose цонхны Start with an empty document сонголтыг идэвхжүүлнэ. Зураг 6.2. OK товчлуур дээр дарна. 6.9 Баримтыг нээх Дараах аргуудаар баримтыг нээж болно. а. Өмнө үүсгэн хадгалсан файлыг нээхдээ а. Цэсний мөрнөөс File/Open команд сонгоно.б. Гарын Ctrl+O товчлуур дээр дарна.в. File хэрэгслээс дүрс бүхий New товчлуур дээр дарна. Нээгдэх Open Document цонхны pop-up цэсэнд файл хадгалсан каталогийн нэрийг заана. Үүний тулд: Open Document цонхны (Home Directory) товчлуур дээр дарснаар Home Directory каталогт шилжинэ. Pop-up цэсэнд /mnt/cdrom, /mnt/floppy хэмээн сонгосноор компакт болон уян диск дээрх файл болон каталогийн жагсаалтыг харна.

Зураг 6.7.1. Зураг 6.7.1. Open Document цонх. Open Document цонхны зүүн талын талбарт идэвхтэй диск төхөөрөмж дэх файл болон каталогийн жагсаалт харагдах бөгөөд каталогийн нэр дээр хоёр даралт хийх замаар каталогийг нээнэ. Файлын нэрийг идэвхжүүлбэл Open Document цонхны баруун талд орших талбарт файлын агуулага нь харагдах боломжтой. Энэхүү талбарт нээх файлын нэрийг идэвхжүүлнэ. OK товчлуур дээр дарна. б. Сүүлд үүсгэсэн болон өөрчлөлт оруулан хадгалсан файлыг нээх Цэсний мөрнөөс File/Open Recent командыг сонгоно. Зураг 6.7.2. Нээгдэх жагсаалтаас файлынхаа нэрийг сонгоно. Зураг 6.7.2. File/Open Recent команд. 6.10 KS Баримтыг хадгалах Баримтыг Save, Save As… гэсэн командуудаар хадгалж болно. Save командыг дараах 3 аргаар сонгож болно. Цэсний мөрнөөс File/Save команд сонгоно. Гарын Ctrl+S товчлуур дээр дарна. File хэрэгслээс дүрс бүхий Save товчлуур дээр дарна. Save As… командаар файлыг дахин өөр нэрээр, өөр каталогт хадгалдаг. Энэхүү командыг дараах байдлаар биелүүлнэ. File/Save As… командыг сонгоно. Өмнө нэр өгч хадгалаагүй файлын хувьд Save командыг сонговол уг командыг сонгосонтой ижилхэн цонх нээгдэнэ. Нээгдэх Save document as цонхны pop-up цэсэнд хадгалах каталогийг заана.Зураг6.8. Зураг 6.8. Save document as цонх. Location талбарт файлынхаа нэрийг оруулна. Filter талбарт файлын төрлийг заана. KSpread баримтын хувьд файлын төрлийг KSpread хэмээн сонгоно. OK товчлуур дээр дарна. Жич: KSpread программаар боловсруулагдсан файл нь .ksp өргөтгөлтэй байдаг. 6.11 Хүснэгтэн мэдээллийг засварлах Хүснэгтэнд мэдээлэл оруулах Мөр ба багана (Rows and Columns) буюу ажлын хуудас талбарт тоо болон мэдээлэл оруулна. Үүний тулд нүдэнд нэг даралт хийх замаар курсорыг идэвхжүүлж бичнэ. Нүдийг идэвхжүүлэх Ажлын талбар дах хүснэгтэн мэдээллийг дахин засварлахын тулд сонгон идэвхжүүлдэг. Идэвхжүүлсэн нүд нь тод хүрээтэй болж, тухайн нүдэн дэх мэдээлэл бүхлээрээ идэвхжих болно. Зураг 6.9.1. Зураг 6.9.1. Идэвхжүүлсэн болон идэвхжүүлээгүй нүд. Нүдийг гараас болон хулганы тусламжтайгаар сонгон идэвхжүүлэх боломжтой. а. Нүдийг гараас идэвхжүүлэх Shift+Left Arrow - Курсорын байрлалаас хойш нүдийг идэвхжүүлнэ. Shift+Right Arrow - Курсорын байрлалаас урагш нүдийг идэвхжүүлнэ. Shift+Up Arrow - Курсорын байрлалаас дээш нүдийг идэвхжүүлнэ. Shift+Down Arrow - Курсорын байрлалаас доош нүдийг идэвхжүүлнэ. б. Нүднүүдийг хулганы тусламжтайгаар идэвхжүүлэх Идэвхжүүлэх нүднүүдийнхээ эхлэлийн нүдэнд хулганы заагуурыг байрлуулан хулганы зүүн товчлуурыг дараастайгаар хүснэгтийн (нүднүүдийн) төгсгөл хүртэл чирэх даралт хийнэ. Хүснэгтийн үсгийн хэмжээ өөрчлөх а. Форматлах нүдээ сонгон идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Format/Cell Layout команд сонгоно. Нээгдэх Cell Layout цонхны Text хуудсыг нээнэ. Зураг 6.9.2. Нээгдэх хэсгийн Size хэсгийн жагсаалтаас текстийн үсгийн хэмжээг сонгоно. Зураг 6.9.2. Cell Layout цонхны Text хуудас. OK товчлуур дээр дарна.

б.Форматлах нүднүүдээ сонгон идэвхжүүлнэ. Format хэрэгслийн Size талбарын утгыг өөрчилнө. Зураг 6.9.3. Зураг 6.9.3. Format хэрэгслийн Size хэсэг. Текстийн өнгийг өөрчлөх а. 1. Форматлах нүднүүдийг сонгон идэвхжүүлнэ. 2. Цэсний мөрнөөс Format/ Cell Layout команд сонгоно. 3. Нээгдэх Cell Layout командаас Text хуудсыг нээнэ. Зураг 6.9.2. 4. Нээгдэх Text хуудасны Text Color товчлуур дээр дарна. 5. Нээгдэх Select Color цонхонд өнгөө тохируулна. Зураг 6.9.4. Зураг 6.9.4. Select Color харилцах цонх. 6. OK товчлуур дээр дарна. 7. Text хуудасны OK товчлуур дээр дарна. б. 1. Форматлах нүдээ сонгон идэвхжүүлнэ. 2. Format хэрэгслийн Text Color товчлуурын доош заасан сум бүхий хэсэг дээр дарна. 3. Нээгдэх өнгө сонголтын талбарт өөрчлөх өнгөө сонгож болно. Зураг 6.9.5. Зураг 6.9.5. Өнгө сонголтын талбар. в. 1. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. 2. Format хэрэгслийн Text Color товчлуурын A үсэг бүхий хэсэг дээр дарна. 3. Нээгдэх Select Color цонхонд өнгөө тохируулна. Зураг 6.9.4. 4. OK товчлуур дээр дарна. Фонтыг өөрчлөх а. Форматлах текстээ сонгон идэвхжүүлнэ. Цэсний мөрнөөс Format/Cell Layout команд сонгоно. Нээгдэх Cell Layout цонхны Text хуудсыг нээнэ. Нээгдэх Text хуудасны Family талбарын жагсаалтаас өөрчлөх шрифтийнхээ нэрийг сонгон идэвхжүүлнэ. Зураг 6.9.2. OK товчлуур дээр дарна. б. Форматлах нүдээ сонгон идэвхжүүлнэ. Format хэрэгслийн Font жагсаалтаас шрифтийнхээ нэрийг сонгоно. Зураг 6.9.6. Format хэрэгслийн Font жагсаалт. 6.12 Текстийг хуулах, зөөх, баримтанд оруулах болон завсрын санах ой KSpread программын хуулах (Copy), зөөх (Cut), баримтанд оруулах (Paste) үйлдэл нь KWord программтай ижил. Зөвхөн сонгогдож байгаа мэдээлэл нь нүд болон нүдэн дэх текст мэдээлэл байна. Special Paste Энэхүү командаар завсрын санах ойд байгаа мэдээллийг баримтанд тодорхой нөхцлийн дагуу оруулдаг. Жишээлбэл, текстийн форматыг баримтанд оруулъя гэвэл: Цэсний мөрнөөс Edit/Special Paste… команд сонгоно. Нээгдэх Special Paste цонхны Paste what: талбарт Format сонголтыг хийнэ. OK товчлуур дээр дарна. Эрэмбэлэх Эрэмбэлэлт хийх мужаа сонгон идэвхжүүлнэ. Өсөх дарааллаар эрэмбэлэх тохиолдолд цэсний мөрнөөс Data/Sort increasing, буурах дарааллаар эрэмбэлэх тохиолдолд цэсний мөрнөөс Data/Sort decreasing командыг тус тус сонгоно. Нийлбэр олох Нийлбэр гаргах нүдээ сонгоно.

Math командыг хэрэгслээс AutoSum товчлуур дээр дарна. Сонгосон нүдэнд болон томъёоны мөрөнд =Sum() томъёо автоматаар орно. Нийлбэр олох мужийг хулганы чирэх даралтаар сонгон идэвхжүүлнэ. Гарын Enter товчлуур дээр дарна. Бүлэг VII 7.1 Интернэт броузер Mozilla программыг хэрэглэх Mozilla нь интернэт броузер программ юм. Өөрөөр хэлбэл интернэтэд холбогдон ажиллахдаа энэхүү программыг ашигладаг гэсэн үг юм. Үүнтэй ижил хэд хэдэн программ байдаг ба эдгээрийн дотроос Mozilla –г сонгож байгаа болно. 7.2 Mozilla программыг санах ойд ачаалах Дараах байдлаар программыг санах ойд ачаална. K үсэг бүхий дүрс дээр дарж, үндсэн цэсийг нээнэ. Нээгдэх жагсаалтаас Internet/Mozilla программыг сонгоно. Зураг 7.1. Зураг 7.1. Mozilla программын цонх 7.3 Mozilla программын цонхны бүтэц Гарчгийн мөр буюу Titlebar. Mozilla программын гарчгийн мөр нь идэвхитэй байгаа интернэт хуудасны талаарх товч мэдээллийг харуулна. . Гарчигийн мөрийн төгсгөлд программын цонхыг жижигрүүлэх, томсгох, багасгах, буулгах, хаах товчлуурууд тус тус байрлана. Зураг 2. Цэсийн мөр буюу Menubar. KSpread программын үндсэн функц, тохиргооны командуудыг агуулна. Зураг 7.2.2. Цэсний мөрөөс ач холбогдол бүхий хэд хэдэн цэсний талаар тодорхой авч үзье. Бусад үлдсэн цэснүүдийг Help буюу тусламжийн цэснээс тодруулан судална уу. File цэс File цэс нь хамгийн өргөн хэрэглэгдэх коммандуудыг агуулсан байдаг. Зураг 7.2.3. New дэд цэс дотор Navigator Window нь шинээр цонх нээнэ, Navigator Tab нь шинээр tab цонх үүсгэнэ. Open File нь тухайн компьютер дээр байгаа файлыг нээж харахад зориулагдсан дэд цэс юм. View цэс Энэхүү цэс нь Mozilla программын цонхны бүтцийг өөрчлөх, үсгийн хэмжээг өөрчлөх, тэмдэгтийн кодыг өөрчлөх үүрэг зориулалт бүхий дэд цэснүүдээс бүрдэнэ. Show/Hide нь цонхонд харагдах хэрэгслийг харуулах эсэхийг зааж өгнө. Text Zoom нь үсгийн хэмжээг өөрчлөнө. Character Coding нь тэмдэгтийн кодыг өөрчлөнө. Жишээ нь Европын зарим хэл ижил кодчилолтой байхад Орос, Хятад Япон гэх мэт хэл өөр аргачлалаар кодчилогддог. Бүлэг VIII 8.1 terminal-д ашиглагдах комманд pwd Энэ command нь танийг аль директорт байгааг харуулана. Жишээ нь: pwd [enter] дарахад танийг аль директорт байгааг харуулана. ls –[options] (list)Идэвхитэй байгаа директорын доторхийг харна. options: a уг директорт байгаа бүх файлийг харна. t уг директорт байгаа хамгийн сүүлд өөрчилсөн файлийг харна. u уг директорт байгаа файлуудаас хамгийн сүүлд хэзээ харсаныг харуулана. l file-ийг бүтэн үзүүлэлтээр харна. Жишээ нь: ls –a [enter] дарна. Ингэхэд shell- дээр тухайн директорт байгаа бүх файл гарна. drwxy - x-y 3 root root 4096 date hello d= Файлын хөл ямар төрлийн файл болохыг энэ зааж өгнө. d – ийн оронд ердийн(-) файл гэсэн үг L- байвал нийтийн файл rwx-x –y Хандах эрхийг зааж өгнө. -x-= home loop -д хандах эрх нь группээр байна. r -= Хэрэглэгч унших эрхтэй. w-= Хэрэглэгч өөрчилөлт хийх эрхтэй x-= Хэрэглэгч файлаа өөрчилөх эрхтэй

Файлд хандах эрхийг өөрчлөх chmod-=хандах эрхийг өөрчлөнө. q+w- = бичэх эрхийг нэмэж өгөх ф-x- = хасах эрхийг өгөх 4096 - = Файлын хэмжээ юм. date- =Он сар өдөр юм.cd (cha nge director) Директор хооронд шилжүүлдэг command. Жишээ нь: cd .. [enter] дарахад тухайн директорийн Parent директор луу шилжинэ.Харин cd [enter] дарахад тухайн директорийн Child директор луу шилжинэ. mkdir (makedirector) Энэ command нь шинээр folder үүсгэнэ. Жишээ нь: mkdir [enter] дарахад тухайн идэвхтэй байгаа директорт myfolder гэсэн folder үүснэ. rmdir (removedirector) Энэ command нь folder ycтгадаг. Жишээ нь: rmdir [enter] дарахад тухайн идэвхтэй байгаа директорт myfolder гэсэн folder-ийг устгана. find Энэ command нь folder болон file –ийг хайна. Жишээ нь: find conio.h [enter] дарахад тухайн директороос child директороос хайна. man Name –д бичигдсэн command-ийн тайлбарыг гаргана. Жишээ нь: man ls [enter] дарахад ls command-ийн тайлбарыг гаргана. vi Энэ command нь бөгөөд text file үүсгэн, мөн file нээнэ. Жишээ нь: vi bat.txt [enter] дарахад тухайн идэвхитэй байгаа директорт bat.txt нэртэй text файл үүсгэнэ. Энэ editor дотроо олон command-уудтай бөгөөд ESС +a [enter] дарахад тухайн file дээр ажиллаж болох бөгөөд мөн ESС+shift+; [enter] дарахад тухайн нээсэн file идэвхигүй болно. Ингэхэд нь wq [enter] дарахад file-ийг хадгалаад гарна. Харин q [enter] дарахад хадгалах уу? гэж асууна. q! [enter] дарахад шууд гарна. gcc -[options] Энэ комманд нь source file-д compile хийнэ. Options: o энэ нь binary file үүсгэдэг. Жишээ нь: gcc –o hello hello.c [enter] дарахад hello.c file-ийн hello гэсэн binary file үүсгэдэг. ./ комманд нь compile хийсэн file-ийг ажиллуулана. Жишээ нь: ./ hello [enter] дарахад уг hello гэсэн file ажиллана. who system-д ямар хэрэглэгч хандаж байгааг харуулана. Жишээ нь: who [enter] дарна. who am i та өөрийгөө ямар эрхээр орсныг харуулана. Жишээ нь: who am i [enter] дарна. where is Уг файлийг хаана байгааг заана. Жишээ нь: whereis conio.h [enter] дарахад conio.h энэ файлийг хаана байгааг заана. adduser Шинэ хэрэглэгч нэмж оруулана. Жишээ нь: adduser bat [enter] дарахад bat гэсэн хэрэглэгч үүсэнэ. passwd (password) Хэрэглэгчидэд түлхүүр үг оруулана. Жишээ нь: passwd bat [enter] дарахад password oруул гэсэн үг гарч ирэх бөгөөд хоёр удаа оруулаад bat нэртэй хэрэглэгчид password орно. ln -[options] filename нэртэй file-д link хийнэ. options: -s soft link хийнэ. Энэ link нь линклэсэн file-ийн зөвхөн нэрийг авсан байх бөгөөд доторх мэдээлэл нь нэг байна. Link хийлгүүлсэн file-ийг устгавал дагаад устана. Харин options-ийг хоосон орхиод бичвэл hard link болох бөгөөд ялгаа нь Link хийлгүүлсэн file-ийг устгавал дагаж устахгүй. Жишээ нь: ln –s bat.txt [enter] дарахад тухайн директорт bat.txt гэсэн (өнгө нь өөр) файл үүсэнэ. rm энэ command нь file –ийг устгана. Жишээ нь: rm bat.txt [enter] дарахад bat.txt file-ийг устгана.Директор устгах. Шелл ашиглаж хоосон директор устгахдаа rmdir гэсэн команд ашиглана. Хэрвээ хоосон биш бол rm –rf команд ашгилна. Директор хооронд шилжүүлдэг команд Жишээ нь: cd .. [enter] дарахад тухайн директорийн Parent директор луу шилжинэ.Харин cd [enter] дарахад тухайн директорийн Child

директор луу шилжинэ. rmdir Энэ command нь folder ycтгадаг. Жишээ нь: rmdir [enter] дарахад тухайн идэвхтэй байгаа директорт myfolder гэсэн folder-ийг устгана. ffind Энэ command нь folder болон file –ийг хайна. Жишээ нь: find conio.h [enter] дарахад тухайн директороос child директороос хайна. man Name –д бичигдсэн командын тайлбарыг гаргана. Жишээ нь: man ls [enter] дарахад ls командын тайлбарыг гаргана. vi Энэ command нь texteditor бөгөөд текст файл үүсгэн,мөн файл нээнэ. Жишээ нь: vi bat.txt [enter] дарахад тухайн идэвхтэй байгаа директорт bat.txt нэртэй text файл үүсгэнэ. Энэ editor дотроо олон command-уудтай бөгөөд ESC +a [enter] дарахад тухайн file дээр ажиллаж болох бөгөөд мөн ESC shift+; [enter] дарахад тухайн нээсэн файл идэвхгүй болно. Ингэхэд нь wq [enter] дарахад file-ийг хадгалаад гарна. Харин q [enter] дарахад хадгалах уу? гэж асууна. q! [enter] дарахад шууд гарна. gcc -[options] Энэ command нь source file-д compile хийнэ. Options: o энэ нь binary file үүсгэдэг. Жишээ нь: gcc –o hello.c [enter] дарахад hello.c file-ийн hello гэсэн binary file үүсгэдэг. passwd Хэрэглэгчидэд түлхүүр үг оруулана. Жишээ нь: passwd bat [enter] дарахад password oруул гэсэн үг гарч ирэх бөгөөд хоёр удаа оруулаад bat нэртэй хэрэглэгчид password орно. cal2 = гэвэл 2-р сарыг харуулна. cal3 = гэвэл 3-р сарыг харуулна. cal4 = гэвэл 4-р сарыг харуулна. cal5 = гэвэл 5-р сарыг харуулна. cal12 = гэвэл 12-р сарыг харуулна. 2007 = гэвэл 2007 оны сарууд дэлгэцээр хурдан гүйгээд kill system-д ажиллаж байгаа процессийг зогсооно. Жишээ нь: kill tcsh [enter] дарахад tcsh shell-ийг зогсооно.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
мишка (зочин)

Байрлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)